Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Э.Болор-Эрдэнэ: Нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үйлчилдэг тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-Нийслэлийн Төр захиргааны авто баазад хэдэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг вэ?

-Нийт 79 тээврийн хэрэгсэл өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг. Үүнээс 34 нь тэгш, 45 нь сондгой тоогоор төгссөн улсын дугаартай. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулан ажиллаж байна. Өнөөдрийн хувьд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд гараагүй.

-Ямар зохион байгуулалт хийж, үйлчилгээнд хэрхэн гарч байна вэ?

-Цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл зөвхөн албан тушаалтнуудад үйлчилдэг гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд байна. Нийслэлд аж ахуйн ажил их бий. Тиймээс манай байгууллагын тээврийн хэрэгслүүд нийслэлийн харьяа газар, хэлтэс, агентлагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд явж, үйлчилгээнд гардаг. Хууль журмын дагуу гарсан захирамж, шийдвэрийг дагаж мөрдөн ажиллаж байна. Цэнхэр дугаартай хоёр тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалттай өдрөө замын хөдөлгөөнд оролцож буй зураг цахим орчинд гарсан. Тухайн тээврийн хэрэгслүүд нь Нийслэлийн Төр захиргааны авто баазад бүртгэлгүй буюу нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.