Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Д.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатай

Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас товч тодруулга авлаа.

-Хуулийн төслийн боловсруулалтын чанарын үр нөлөөг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтийг үнэлэх зохицуулалт бүхий Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдлаа. Ажлын хэсгийнхээ ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?

-Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргах стандарт юм. Хуулийг тодорхой хэлбэрээр “цутгаж” байна гэж үзвэл цутгуурын тэр хэвийг нь манай ажлын хэсэг хийнэ гэсэн үг. Бидний угсарсан хэвээр хууль хэвлэгдэнэ. Агуулгын асуудал мэдээж тусдаа, хууль тодорхой дүрэм, журмын дагуу л боловсруулагдах ёстой. Энэ утгаараа маш чухал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг манай ажлын хэсэг хүлээж байгаа юм.

 

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг эхний хурлаа хийгээд, төлөвлөгөө, цаглавраа гаргасан. Үүнийгээ Улсын Их Хурлын даргад танилцуулсан. Бид шуурхай ажиллаж, төслөө боловсруулан, өргөн мэдүүлээд хамгийн эхэнд батлуулах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд дараа дараагийн хуулиуд гаргах учраас олон асуудал яригдаж байна. Жишээлбэл, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт маш олон хуулийн төсөл өргөн мэдүүлдэг. Энэ хэрээр олон хууль өөрчлөгддөг. Үүний нөгөө тал нь эрх зүйн тогтворгүй байдал. Жишээлбэл, бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Харин тэд хууль, эрх зүйн орчин тогтвортой байхыг шаарддаг. Гэтэл улсын төсвийн төслийг жил бүр хэлэлцэж, баталдаг. Тэр бүрдээ дагуулаад маш олон хуулийг өөрчлөөд байдаг. Төсвийн төслийн хамт өргөн мэдүүлдэг хууль, тогтоолын төслүүд чинь ихэнхдээ эдийн засгийн харилцаатай холбоотой байгаа. Тэгэхээр эдийн засгийн эрх зүйн орчин өөрчлөгдөөд байгаа биз дээ. Энэ бол энгийн жишээ. Тэгэхлээр хууль тогтоомжийг боловсруулахтай холбоотой эрх зүйн орчноо цэгцлэхээр ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ парламентад өргөн мэдүүлж буй аливаа хууль, шийдвэрийн төсөлд хүний эрхийн үнэлэмжийг заавал хийсэн байх шаардлагын талаар ярилцаж байна. Түүнчлэн ажлын хэсгийн түвшинд хууль журмын харьцааг авч үзэх хэрэгтэй болсон. Хуулиар зохицуулагдахуйц олон харилцааг журмаар зохицуулдаг болсон, “журмын орон” болчихсон байна гээд салбарын яам нь хэлээд байгаа. Мэдээж журамгүй байна гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёрын зохистой харьцаа, тэнцвэрийг олох нь манай ажлын хэсгийн үүрэг болж, бид ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.