Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

-Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэлээ.

-207 дугаар байрыг буулгаж, шинээр барих ажлын явц хэрхэн үргэлжлэх вэ?

-Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Өнөөдрийн байдлаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Энэ 7 хоногтоо багтаад Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгана.

-Барилгыг хэзээнээс шинээр барих вэ?

-2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байна. Харин Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг олон нийтэд мэдээлнэ.

-207 дугаар байрны оршин суугчдын 91.3 хувийн саналаар барилгыг буулгаж, шинээр барихаар болсон шүү дээ. Үүнээс хойш оршин суугчдад мэдээлэл хүргэсэн үү?

-207 дугаар байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.