Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Г.Хүрэл-Эрдэнэ: Коронавирус нууц үедээ олон хоног байх боломжгүй. Надад 3-4 хоногт шинж тэмдэг илэрсэн

Цахим орчинд Франц Улсад ажиллаж, амьдардаг Г.Хүрэл-Эрдэнэ гэх залуугийн  коронавирусийн халдвар авч, эм уулгүйгээр эдгэсэн талаарх бичлэг олны анхаарлыг багагүй татаад байгаа билээ. Бид түүнтэй холбогдож цөөн хором ярилцсанаа хүргэе.

- Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та яаж хэрхэн, халдвар авснаа санаж байна уу?

Намайг Г.Хүрэл-Эрдэнэ гэдэг. Одоогоор Франц Улсын армид ажиллаж байна. Өнгөрсөн зун наймдугаар сард ээлжийн амралтаа авсан ч хил хаалттай учраас эх орондоо ирэх боломжгүй байсан. Тэгээд Франц, Чехээр аялж газар үзээд тэгээд буцаад есдүгээр сарын 6-нд цэргийн хуарандаа цуглаад, 7-ноос ажилдаа орсон. Гэтэл манай өрөөний хамтрагч Бразил залуу  бие нь тааруу байгаагаа хэлээд хэсэг амрахыг хүссэн. Тухайн үед нэг их бодоогүй ч хэсэг хугацааны дараа эмчид үзүүлж, коронавирусийн шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарсан. Тэгээд нөгөө залууг өөр өрөөнд ганцааранг нь тусгаарлаж, хамт өрөөнд байсан Клумб Улсын залуу бид хоёроос маргааш нь шинжилгээ авахад хариу мөн л эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдаж тусгаарлагдсан.

- Таньд ямар шинж тэмдэг илэрч байсан вэ?

Шинжилгээ авсны дараа 3-4 хоноод миний биед шинж тэмдэг илэрч эхэлсэн. Үнэрлэх, амлах чадвараа алдсанаас гадна маш их ядарч нойр хүрч байсан. Тухайн үедээ мэдээгүй ч хамт алба хаадаг хүн маань өнөөдрийн хоол сонин амттай байсан гэж хэлсэн. Тэгээд л би өөрийгөө амтлах чадвараа алдсан гэдгээ мэдсэн.

- Эмч нарын зүгээс таньд ямар эмчилгээ хийсэн бэ? Эмчилгээ хэд хоног үргэлжилсэн бэ?

Ер нь бол бид нарт ямар нэг эмчилгээ хийгээгүй. Эмч нар бидэнд “Та нар тайван байгаад сайхан унтаж амраарай. Дархлаа дэмжих хоол, хүнс сайн идээрэй” гэдэг байсан. Тухайн үед надад гурван витамин С, чацарганатай аарц байсан. Тэрийгээ гурван өдөр хувааж уусан. Мөн орныхоо хажууд өдөр бүр сонгино тавьдаг байсан. Ардын уламжлалт аргыг хэрэглэсэн гэх үү дээ. Үүнээс гадна өдөрт гурван удаа нэг, нэг хумс сармис иддэг байсан. Мөн халуун бүлээн ус сайн уудаг байсан. Би өмнө нь сармис идэж байгаагүй л дээ. Тэгээд өглөө бүр биеийн байдлаа утсаар холбогдох албаныханд мэдэгддэг байсан. Ингээд л болоо.

Бас би Монголынхоо сайтуудаас коронавирусний талаарх мэдээллийг уншиж мэдээлж авдаг байсан. Гэхдээ сөрөг мэдээлэл их байсан учраас халдвар авсан хүн эмчилгээгүй сарын хугацаанд л амиа алдах юм шиг ойлголт төрж байсан. Хүний нутагт байгаа болохоор сэтгэлзүй маш тогтворгүй, “Олон хүн амиа алдсан юм чинь би ч бас нас барчих вий” гэж айдаг байлаа. Тэгээд л айхын эрхэнд идэж байгаагүй сармисаа өдөрт гурван хумсыг идэж, дархлаагаа дэмжсэн. Гэтэл хоёр хоногийн дараагаас миний амтлах, үнэрлэх мэдрэмж буцаад сэргэж эхэлсэн. Харих надтай хамт тусгаарлагдсан хүмүүст шинж тэмдэг илрэхдээ намайг бодвол арай хүндээр илэрсэн байсан. Нэгнийх нь толгой өвдөж,  бөөлжиж байсан бас халуурч, булчин нь өвдөж, сульдаж байсан юм байна лээ. Эмч нар тухайн үед тэд нарт зовиураас нь шалтгаалж өвчин намдаах болон толгойны эм өгсөн байсан.  Миний хувьд би 14 хоног тусгаарлагдсаны дараа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Харин бусад хүн маань 18-20 дахь хоног дээрээ бүрэн эдгэрч тусгаарлалтаас гарсан.

- Тусгаарлалтнаас гарснаас хойш ямар нэг гам, дэглэм барьсан уу?

Үгүй ээ. Би эдгэрээд хоёр сар болох гэж байна. Эмч нар тусгаарлалтаас гарахад “Нэг сарын хугацаанд спортын бэлтгэл хийхгүй, аль болох өөрийгөө ядраахгүй байх хэрэгтэй” гэдэг зөвлөгөө өгч байсан. Гэхдээ тусгаарлалтаас гараад шууд ажилдаа орсон. Харин хүнд бэлтгэл хийлгүйгээр өдөр тутмын нормын бэлтгэлээ хийж байгаа.

- Өвчний шинж тэмдэг их хурдан илэрсэн гэсэн. Гэтэл Монголд халдвар авсан хүмүүсийн шинж тэмдэг удаан хугацааны дараа илэрч байна гээд байгаа. Энэ талаарх таны бодол?

Тийм. Миний бодлоор вирус хүний биед орсон л бол тийм олон 20 гаруй хоног нууц үедээ явах боломжгүй. Мөн ЭМЯ-аас маш олон хүн эдгэрч гарлаа гээд байгаа. Энэнд нэг зүйлийг маш их гайхаж байгаа. Энэ нь дэлхийд коронавирусийг эмчлэх эм, вакцин нь албан ёсоор гараагүй байхад яаж эмчлээд байгаа юм бол. ЭМЯ-аас маш олон иргэнийг эмчилсэн гээд байгаа. Эмчлэгдсэн хүмүүс иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй. “Яаж, хаанаас халдвар авсан. Хэд дэх хоног дээрээ шинж тэмдэг илэрсэн. Ямар эмчилгээ хийлгэж эдгэсэн” гээд мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Спортын бэлтгэл байнга хийдэг над шиг хүнд тийм хурдан илэрч байгаа юм чинь бэлтгэл хийдэггүй хүмүүст бүр хурдан шинж тэмдэг илрэнэ байх гэж би бодож байна.

Эцэст нь хэлэхэд өөрийнхөө туршлагаас үзэхэд дархлаагаа сайн дэмжээд өгөхөд хурдан эдгэрдэг юм байна гэдгийг ойлгосон. Мөн эерэг гараад санаа нь зовж байгаа хүмүүст хэлэхэд “Сэтгэл санаагаа тайван байлгаарай” энэ бол эдгэрдэг өвчин. Дархлаа дэмждэг Монголынхоо хоол хүнс, бүтээгдэхүүнийг сайн хэрэглээрэй. Монголын эмч нар маань мундаг эмчилж байгаа болохоор санаа бүү зовоорой гэж хэлье дээ.

- Ярилцсанд баярлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.