Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухаанаар КОВИД 19-ийг эмчлэх хүсэлтээ Шадар сайдад хүргүүлсэн

Манба Дацан Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв /МУЭСТ/-ийн захирал, хамба ламба Д.Нацагдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

“Ковид-19”-ыг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжтой

-“Ковид-19” вирус Монгол Улсад тархсанаас хойш бид есөн сарын нүүр үзээд байна. Энэ өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг оролцуулах талаар ер нь ярьсан, төлөвлөсөн зүйл байдаг юм болов уу?

2020 оны гуравдугаар сарын 11-нд тухайн үед Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж, мэргэжлийн салбар  зөвлөлийнхнийг хуралдуулсан. Бид энэ хурлаар корона вирусыг ямар эм, эмчилгээгээр эмчлэх талаар уламжлалт анагаах ухааны тусгай заавар, журмыг батлуулсан.

Есөн сар хүлээлээ, энэ өвчинг эмчлэхэд уламжлалт анагаах ухааныхныг оролцуулах тал дээр дорвитой зүйлийг монголын төр, засаг хийсэнгүй. Тиймээс миний бие энэ асуудлыг дахиж авч хэлэлцэх шаардлагатай байна гэж үзээд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Шадар сайд Я.Содбаатар нарт албан бичгээ өгчихсөн байгаа.

-Манба Дацан нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд нь өөрсдөө гар бие оролцъё гээд саналаа өгчихөөд байхад оролцуулахгүй байгаа нь монголын төр энэ салбарын хөгжил болоод эмч мэргэжилтнүүддээ итгэхгүй байгааг харуулж байгаа юм болов уу даа?

Дэлхий ертөнц дээр орчин цагийн болоод уламжлалт гэсэн хоёр том анагаах ухааны салбар бий. Үүнийг манай улсад арга билгийн үүднээс хөгжүүлэх эрх зүйн үндэс нь бий болчихсон.  Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд, “Орчин цагийн болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ явуулна” гээд заачихсан.

Гэтэл уламжлалт анагаах ухаандаа ингэж хайхрамжгүй, тоомжиргүй хандаж байгаа нь явж, явж коммунизмын үеэс эхлээд 70 жилийн турш энэ анагаах ухааныг муулж, онол, шүн, өв уламжлалыг тасалсантай л холбоотой болов уу.

Ардчилал бий болсноос хойшхи 30 жилд уламжлалт анагаах ухааны талаарх  хууль эрх зүйн бичиг баримт, хөгжлийн шатыг өнөөгийн түвшинд хүргэх гэж бид маш их хөдөлмөрлөсөн.

-Энэ салбарын боловсон хүчинг хангалттай хэмжээнд бэлдсэн гэж та хэлж чадах уу. Ялангуяа үндэсний хэмжээнд аюултай нөхцөл байдал үүссэн ийм үед хамтран ажиллахуйц эмч, мэргэжилтэнг бэлтгэсэн үү гэдэг дээр төр засаг хийгээд, ард түмэнд баталгаа хэрэгтэй байж мэдэх юм?

Өмнө нь монголд H1N1 вирусын халдвар гарч, нөхцөл байдал хүндрэх үед манай уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудад ХӨСҮТ-д тусгай тасаг гаргаж өгсний хүчинд бид хамгийн хүнд өвчтөнүүдийг хүлээн авч амжилттай эмчилж, эдгээсэн түүх нь бий. Хэдийгээр коронавирус H1N1-ээс өөр хэлбэрийнх боловч уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээгээр эдгээх бүрэн боломжтой.

Манба Дацан МУЭСТ-өөс Уламжлалт анагаах ухааны үндэсний боловсон хүчнүүдийг Оточ Манрамба их сургуулиараа сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгэж гаргалаа. Жинхэнэ онол, номоо мэддэг хүмүүсийг бид гаргасан.

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр энэ халдварыг ямар ч ул мөргүйгээр, 100 хувь эмчлэх боломжтой юу?

Уламжлалт анагаах ухаан хийгээд буддизмын ном сударт хүн төрөлхтөн цаашид ч олон төрлийн халдварт өвчинтэй нүүр тулна гэдгийг айлдчихсан. 

 Халдварт өвчний үйл явц нь ямар үе шатаар явдаг, тэр болгонд нь эмнэлгийн шаардлагатай тохирсон тусламж үйлчилгээг үзүүлээд эцэст нь цоо эрүүл болгож болох вэ гэдэг онолын асар нарийн зүйлүүдийг багтаасан нь уламжлалт анагаах ухаан.

 

Халдварт өвчнийг сэдрээдэг, түүнд хамгийн их нөлөөлөлтэй нь уур хилэн

-“КОВИД-19”-ыг байгаль дэлхий хүн төрөлхтний эсрэг хийж буй дайн ч гэж нэрлэж байна. Энэ нь зарим талаараа буддизмын онол, сургаальтай нийцэж байна уу?

Буддизмын талаас ч, уламжлалт анагаах ухаанд ч айлдсанаар, байгаль орчинтой хүн төрөлхтөн эв түнжинтэй, ёс зүйтэй харилцаж амьдрах ёстой. Тэгэхгүй бол байгалийн үзэгдлүүд хүн төрөлхтнийг маш хүнд байдалд оруулна. “Хүчтэй өвчин зовлон, тахал, ад тотгорын хорлол байгалийн хачин сүрт үзэгдлүүд бий болж зовлонг улам ихэсгэнэ” гээд судар номонд айлдчихсаны дагуу яваад байгаа нь харагдаж л байна.

Хүн төрөлхүйтний үйл ажиллагаа буруудахад огторгуй, газар, ус, далай, тэнгис, гол, горхи бүгдэд хамааралтай лус найман аймгийнхан өөр, өөрийнхөө мөн чанараар орших байдал нь мөн алдагдаж ирдэг. Энэ цагт тэд аюултай халдварт болдоод бусад өвчний хорлолыг хүн төрөлхүйтэн рүү тараадаг. Тэгэхээр хүн төрөлхүйтэн ийм нөхцөлд эргээд өөрсдийнхөө нүгэл хилэнц, ёс зүй буян ном, сэтгэл  рүүгээ харах хэрэгтэй.

-Яаж. Бид одоо юу хийх ёстой юм бол?

Нэг чухал зүйлийг хүмүүс анзаарахгүй, ач холбогдол өгч ойлгохгүй байна.  Хүн төрөлхүйтний бие, хэл сэтгэлийн үйлдлүүд нь буруутаж, ёс зүйтэй амьдрал үгүй болж эхэлж байгаагийн муу ёр тэмдэг харагдаж байна. Буддизмд мунхаг сэтгэл буюу өөрийгөө минимхийлсэн, танин мэдэж чадаагүй сэтгэлийн талаар өгүүлдэг. Танин мэдэхүйн мэдлэг ухаан нь маш энгийнээс эхлээд гэгээрлийн түвшинд хүртэл судлаад нотолчихсон нь буддизм. “Хүн болгонд байдаг мунхагийн сэтгэл үйлийн үртэй нь холбоотой” хэмээсэн.

Мунхаг байхгүй бол нисванис гарахгүй. Нисванис байхгүй бол хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаглал, өс хонзон, атаа жөтөө, буруу үзэл тэргүүтэн муу сэтгэлүүд үүсэхгүй.

“Уур хилэн гарахгүй бол халууны өвчнүүд гарахгүй” хэмээсэн номтой. “Ковид-19” өвчин нь халдварт халуун өвчний хүрээнд багтаж байгаа. Иймээс ард иргэд бид уур хилэнгийн болон бусад нисванисын сэтгэлээ дарж, буяны сэтгэлийг үүсгэх нь юу юунаас чухал байна.

-Монголчуудын дийлэнх нь стресстэй байна. Хөл хорионоос үүдэлтэйгээр энэ байдал бүр ч хүчтэй болж байх шиг?

Тийм. Энэ өвчнийг намжаая гэж байгаа бол монголчууд стресстэхээ болих хэрэгтэй. Бухимдал болон уур хилэн төрөхгүй болоод ирэхээр халдварт халууны өвчин тусахгүй, өөртөө дархлааны системийг бий болгож эхэлдэг.

Биеийн дархлаанаас гадна сэтгэлийн дархлаа маш чухал. Хамгийн хүчтэй дархлаа бол бие, сэтгэлтэй холбоотой. Тэгэхээр монголчууд маань бүгдээрээ нийлээд буянаар давалгаалмаар байна. Бүгдээрээ тарни уншъя. Тарни уншдаг хүн олон бий. Ямар ч тохиолдолд энэ бол маш үр дүнтэй, хүчтэй хамгаалалт.

Бид оройдоо залж байдаг зүйлээ доороо аваачиж хаяад байна. Бурхны шашин бол оройд залагдаж байдаг эрдэм ном юм шүү. Хүний жинхэнэ сэтгэлийн охь гэрэл нь эрдэм ном буян атал бид өнөөдөр бурхны шашныг ихээхэн дорд үздэг нь харамсалтай.

-Биеийн дархлааг уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ?

Галын илчийг хэвийн хэмжээнд байлгах нь чухал. Хүний биеийн долоон тамир, гурван хир, хий, шар, бадганын тэнцвэрт үйл ажиллагаа эрүүл байж гэмээнэ халдвартай халдваргүй ямар ч гадна дотны өвчинг эсэргүүцэж, даван туулах чадвар өндөр байдаг. Галын илчээ доройтуулчихвал дархлаа муудна.

-Уламжлалт анагаах ухааны үүднээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?

Халдварт өвчинд хамгийн сайн урьдчилан хамгаалагч нь нэгдүгээрт эд юмсын шүтэн барилдахуйн чадлаар хамгаалж болдог байна. Өөрөөр хэлбэл, нөгөө хар үрэл, сахиус, нагвагүжор утлагаас авахуулаад хэд, хэдэн зүйлийн чухал утлага үнэртэх, зүүлт зүүх тэргүүтэн бий. Хоёрдугаарт, эмээр урьдчилан сэргийлэх, эмчлэх арга. Энэ талаар хангалттай материал, стандарт, удирдамж бидэнд бий. Үүнийг бид олон жил судалчихсан учраас итгэл төгс байгаа. Гуравдугаарт, ёсчлон бүтээсэн тусгай сахиус зүүх, дөрөвдүгээрт тарниар хамгаалах, анагаах аргыг уламжлалт анагаах ухааны ном сударт айлдчихсан.  

Тавдугаарт, зөв бодол бясалгалыг номын ёсоор хийх арга гэж бий. Манла, Дарь Эх, Цагаан шүхэрт, Очирваань бурхныхаа аль нэгийг бодоод тарниа унш. Очирваанийн бясалгал халдварт өвчний үед маш чухал. Заавал эдгээрийг гэхгүйгээр мэддэг тарни, мааниа олон тоогоор унш. Тарнийн тоо хэдий олон байна, тэр хэрээрээ хамгаалах чадвар нь гарч ирнэ. Нэг тарнийг буян, амьтны тусыг бодож бясалгаж хамгийн багадаа 10 сая удаа уншчихаад үйлчилгээг нь хараарай гэж л зөвлөх байна.

Ямар ч өвчин урхаг үлдээх аюултай байдаг

-“КОВИД-19” вирусын халдвараар өвдсөн хүнийг эмчилж эдгээсэн ч гэсэн хор уршиг нь хүний биед үлддэг, тэр нь тодорхой хугацааны дараа илэрдэг гэх мэтээр үнэн, худал нь баталгаатай бус мэдээллүүд хүмүүсийг айдаст автуулж байна?

Бид үүнийг таамгаар ярьж болохгүй л дээ. Гэхдээ ямар ч өвчин урхаг үлдээх аюултай байдаг юм. Тэр тусмаа халдварт өвчнийг дутуу, буруу эмчлэх юм бол урхагаа үлдээх нь онолын түвшинд бичээстэй, сануулгатайгаа байгаа. Уламжлалт анагаах ухаанд халдварт өвчнүүдийг эдгээдэг оношлогоо, эмчилгээний хөдөлшгүй зарчмууд бий.

-Ямар зарчим бэ. Та энэ талаар илүү тодорхой ярьж өгч болох уу?

Тэр нь юу вэ гэхээр, халдварт өвчин бол халууны мөн чанартай, маш хурц хэлбэрийн өвчин. Гэтэл халдвар үүсгэгч нь биед ороод, бодисын солилцоонд ороод ирэнгүүтээ яг нөгөө хүчтэй зарчим нь үе шатандаа өөр, өөр 10 байдалд орохоос гадна, 18 чиглэлээр эрхтэн системийг өвчлүүлж зарим нэг эрхтэн системд урхаг үлдээж болно.

Тиймээс уламжлалт анагаах ухааны үүднээс маш нарийн үе шат явцтай нь уялдуулан маш их анхаарал мэдлэг гаргаж төгс эмчилж болдог.

-Халдварт өвчний тархалт эрчимждэг цаг үе гэж байдаг уу?

Намар, хаврын цагт халдварт өвчин дэгдэлт, тархалтын нөхцөл ихээхэн бүрддэг талыг анхаарч үзэх ёстой. Уламжлалт анагаах ухааны ном сударт, “Ямар ч тохиолдолд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эмчлэх, мөн эмч эмнэлгийн ажилтнууд халдварт өвчин эмгэгтэй ажиллахдаа юун түрүүнд өөрсдийгөө хамгаалахад маш сайн суралцаж, хэрэгжүүл” хэмээснийг мөн анхаарах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхэнд баярлалаа. Нийт ард түмэндээ аз, жаргал, эрүүл энх, баяр баясгаланг хүсэн ерөөе.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.