Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Т.Намжил: Хүүхдүүд аавын ЖИНХЭНЭ хайраар дутаж байна

Цар тахлын эдгээр өдрүүдэд гэр бүлинй хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг далд хэлбэрт шилжих эрсдэлтэй байгааг албаныхан хэлж байгаа. Тэгвэл хүчирхийллийн гэмт хэрэг, өсвөр үеийнхний амиа хорлолт болон хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, архидан согтуурхах зэрэг нь гэр бүлийн харилцааны асуудлаас ихээхэн шалтгаалдгыг мэргэжилтнүүд баталж байна. Гэр бүлийн харилцаа гэдэг нь эхнэр нөхөр, үр хүүхдүүдийн хоорондын харилцаа юм шиг боловч энэ нь нийгмийн бүхий л асуудлын эхлэл болно. 

Иймд зөвлөгөө болгох үүднээс гэр бүлд ААВ хүний гүйцэтгэх үүрэг, аавууд хүүхдээ хүмүүжүүлэх арга ухааны талаар Гэр бүл судлаач, доктор профессор Т.Намжилтай ярилцлаа.

- Ярилцлагаа гэр бүлд аав хүний хүлээх үүргээс эхлүүлье. Аав гэр бүлд ямар үүрэг хүлээх вэ?

Аав хүн гэр бүл гэхээсээ илүү хүүхдийнхээ өмнө маш хариуцлагатай үүрэг хүлээдэг. Тухайлбал, үр хүүхдийнхээ амьдралын үндэс байх, тэднийхээ чиглүүлэгч бас бахархал нь, ирээдүйн баталгаа байх нь аав хүний эрхэмлэх ёстой үүрэг юм. Гэр бүлдээ бол гол багана, чиглүүлэгч, ханийн түшиг, халамжит эр байх нь аав хүний гэр бүл дэх эн түрүүнд тавих үүрэг юм.

- Та одоогийн хүүхдүүдийг аавын жинхэнэ хайраар дутаж байна гэж тодорхойлж байсан. Яагаад ингэж хэлэх болов?

- ЖИНХЭНЭ ХАЙР гэдэг бол аав хүүхдэдээ зүрх сэтгэлээсээ хандана л гэсэн үг юм. Түүнээс биш толгойг нь нэг илчихээд, духан дээр нь үнэрлэхийг аавын хайр гэхгүй л дээ. Ер нь аавын хайр хүүхдэд шууд болон шууд бусаар хүрч байх ёстой. Шууд гэдэг нь үг хэл, үйл хөдлөлөөрөө үлгэр жишээ үзүүлэхийг хэлнэ. Шууд бус гэдэг нь аавын хүүхдэдээ зааж сургаагүй зүйлийг  хүүхэд нь сурсан байхыг шууд бус хайрын нөлөөлөл гээд байгаа юм. ОХУ-ын нэрт сурган хүмүүжүүлэгч Макаренко “Аав та гэртээ эзгүй байсан ч хүүхдээ хүмүүжүүлж явна гэж бодоорой” хэмээн эцэг эхчүүдэд сургасан байдаг. Өнгөц харах юм бол хол яваа хүнд гэртээ байгаа хүүхэд ямар хамаа байна гэж бодож болох ч үнэндээ шууд бус нөлөөлөл гэдэг нь энэ юм. Аав хүүхдэдээ муу үлгэр дуурайлал үзүүлээд л байх юм бол аав нь хаана ч байсан хүүхэд түүнийг нь өөртөө тусгаж авсаар л байдаг юм. Тиймээс аав хүн хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, ямагт хүүхдийнхээ хайртай хүн байх ёстой.

- Аавын хайр дутсан хүүхэд ямар хүмүүжилтэй болох вэ?

Аавын хайр дутсан хүүхэд аавгүй мэт өснө. Өөр дээрээ жишээ аваад л ярихад, би эхээс наймуулаа, айлын бага. Намайг гурван настай байхад миний аав бурхан болсон гэдэг. Ээж маань 87 насалсан бөгөөд аавыг өнгөрснөөс хойш дахиж хүнтэй суугаагүй. Хүүхдүүд аавтайгаа эрхэлж, тоглож байгааг харахаараа элэг минь эмтрэх шиг болж, “Би аавтай ч болоосой” гэж боддог байв. Нэг удаа намайг аавынхаа тухай ярихад ээж маань уйлж байсан. Түүнээс хойш би аавынхаа тухай ээжтэйгээ ярьж зүрхлээгүй юм.

Миний бие 40 гаран настайгаасаа гэр бүл судалж эхэлсэн. Эхлээд өөр дээрээ буюу аавгүй өссөн хүн ямар зан араншинтай болдог вэ гэдэгт дүгнэлт хийсэн. Ээжээс үзүүлэх хайр, халамж бүхнийг амссан боловч аавын хайр дутсан учраас зан чанарын хувьд доголдолтой олон зүйл байдаг юм байна. Жишээлбэл тэвчээргүй, хүний үгэнд гомдомтгой, зориг муутай, харилцаанд эмэгтэйлэг шинжтэй болсон гэх мэт. Би бол аавын хайр дутсан хүүхэд ямар болдог вэ гэдгийн наад захын жишээ. Аавын хайрыг хэн ч нөхөж чадахгүй. Гагцхүү тэр л аав тэр л хүүхэддээ гаргадаг өвөрмөц, дахин давтагдашгүй харилцаа гэж бий.  

- “Ажил хийж мөнгө олох нь миний үүрэг. Хүүхдээ хүнээс дутахааргүй хувцаслаж, төлбөртэй сургуульд явуулах нь миний хайрын илрэл” гэж аавууд боддог. Үүнээс болж аав, хүүхдийн харилцаа нэг тийм албан ёсных юм шиг болж хувирах нь бий?

Ийм асуудал үүсээд байгаа нь үнэн. Аавууд гэр бүлийн бусад гишүүнийг санхүүжүүлэгч болоод байгаа юм. Аав ажил хийж амьдрал залгуулах үүрэгтэй нь үнэн. Гэхдээ хүүхдээ хүмүүжүүлж, хүүхдээ хайрлахаа хэзээ ч умартаж болохгүй. Ямар ч насны хүүхэдтэй байж болно. Оройд ажлаа тараад хоолоо идэж байх зуураа ээжтэй нь хамтраад хүүхдийнхээ өнөөдөр юу хийсэн, сурсныг асуудаг байхад л болно. Бас хүүхдийнхээ саналыг сонс. Ааваасаа хүсэх юу байна гэдгийг нь сонсоод боломжтой эсэхээ хариу хэлэх хэрэгтэй. Энэ хоёрыг өдөр тутмын амьдралдаа дадаад хэвшүүлчихвэл эцэг хүн үр хүүхэдтэйгээ зөв харилцаж, зөв хайрлаж байна гэж бодох хэрэгтэй. Хүүхдийг хүн гэдэг үүднээс нь, яг өөрийн үеийн хүнтэй харилцаж байгаа мэт харилцаж, яриаг нь анхааралтай сонсч байх л хэрэгтэй юм.

Ихэнх аав ЗАВГҮЙ гэх шалтгаар хүүхдээсээ хэтэрхий хөндий байна. Хүүхэд нь нэг юм хийх гээд цаас бариад “Аав аа, энийг ингээд зурчих уу?” гэхэд “Аав нь завгүй, ажилтай байна” гээд цаашаа түлхчихдэг. Энэ нь эцэг, хүү хоёрын харилцааг улам л хөндийрүүлж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Үнэхээр завгүй байгаа бол, “Аав нь жаахан завгүй байна, хоёулаа хэдэн цагийн дараа хамт хийе” гэж хэлж байх нь зөв.

- Аавууд хүүхэдтэйгээ нээлттэй, чөлөөтэй харилцаж байх шаардлагатай гэж ойлголоо. Гэтэл монгол эр хүн дотогшоогоо сэтгэл хөдлөлтэй, тэр бүр асуудлыг яриад байдаггүй гэдэг. Хэрхэн яаж хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж сурах вэ?

Нээлттэй гэдэг чинь хаа хамаагүй зүйл ярихыг хэлэхгүй. Ер нь аав, хүүхэд хоёрын хооронд тодорхой хэмжээний зай байх ёстой. Тэр зай нь хол биш, хэт ойр биш байх ёстой. Хамгийн гол нь хүүхдийн саналыг сонсох хэрэгтэй байгаа юм. Хүүхэд амиа хорлох асуудал их гарч байна. Үүний цаад эх үүсвэр нь ээж, аав хүүхэдтэйгээ ярилцахгүйн улмаас хүүхдийн сэтгэл ганцаардаж, мухардалд орсоор эцэст нь амиа хорлох алхамыг сонгож байгаа юм. Тухайлбал, өсвөр насны хүүхэл, 11, 12-р ангийн хүүхдүүдтэй маш болгоомжтой, зөөлөн харилцахгүй бол тэд энэ насан дээрээ хамгийн эмзэг байдаг. Хамгийн тод жишээ нь хүүхдийн үерхэлд аавууд хориг тавьдаг. “Тэрний хүүхэдтэй үерхэх юм бол чи буруу зам руу орно, тэрнээс хурдхан зайгаа барь” гэж загнадаг. Ингэснээр хүүхэд эцгээсээ өөрийн амьдрал, үерхэл нөхөрлөлөө нууна. Улмаар үерхэл бүтэлгүйтэх юм бол асуудлыг шийдэж үл чадсандаа амиа хорлох алхамыг хийдэг.  Тиймээс найзаас нь салгах гэж оролдож байхын оронд үерхүүлээд явж байх нь зөв. Харин алдаа гаргах юм бол хамтдаа засахад анхаарах хэрэгтэй.

- Аавууд өөрийн хүүхдүүдийг ууган, дунд, отгон гэдгээс нь шалтгаалаад харилцан адилгүй ханддаг. Энэ хэр зөв юм бол?

Эхээс төрсөн эрэмбэ нь хүүхдийн төрөлхийн зан чанарыг тодорхойлдог. Жишээлбэл айлын ууган хүүхдийг эцэг, эхийн ил хайраар хэт асрамжилж өсгөдөг. Эрх танхил, зөрүүд, бусдыг захирах дуртай зан араншинтай болдог. Харин айлын дунд хүүхэд авхаалжтай, өөрийгөө ямар нэгэн аргаар болгодог, амьдарна л гэсэн хүсэлтэй хүн болдог. Тэгвэл айлын отгон хүүхэд хүн бүрийн хамгаалалд өсдөг. “Ээж ээ, ах миний юмыг булаачихлаа” гэнгүүт ээж нь “Наадахаа дүүдээ өг” гээд захирамжилдаг. Үүнээс гадна айлын ганц хүүхэд гэж бий. Хөгшид  залуучуудыг гэр бүл болоход нь, “Айлын хэд дэх хүүхэд вэ?” гэж асуудаг. Энэ бол айлын ууган, дунд, отгон, айлын ганц гэдгээсээ хамаарч эр, эм хоёрын зан чанарын хувьд сөргөлдөөнтэй асуудал үүсдэгтэй холбоотой. Үүнийг монголчууд эрт үеэс мэддэг байсан учраас л “Чи айлын хэд дэх хүүхэд вэ?” гэж асуудаг юм.

Хүүхдийн эрэмбэ, түүний зан чанар, эцэг эхийн харьцах арга барил

- Нийгмийн чиг хандлагаас болоод хүүхэд олон төрлийн хүний асрамжид өсч байна. Эцгийн хайрыг мэдрэлгүй, эмээ, өвөөгийн эсвэл өөр хэн нэгний асрамжинд өссөн хүүхэд ямар сэтгэл зүйтэй болдог вэ?

Энэ бол маш хүнд асуудал. Охид бүсгүйчүүд оюутан байхдаа жирэмслээд хүүхдээ төрөнгүүт ээж, аав дээрээ орхих нь түгээмэл боллоо. Мөн маш олон хүүхэд эцэггүй, өрх толгойлсон ээжийн асрамжид бойжиж байна. Эдгээр хүүхэд аавын хайрыг амсалгүй өсч байгаа учраас хэцүүгийн хэцүү хүн болон хувирч байгаа. Яагаад вэ гэхээр, өвөө, эмээгийн асрамжид байгаа хүүхэд сэтгэл зүйн хувьд бусад хүүхдээс өөр болдог.  Нийгэмд дасдаггүй, наад зах нь дэндүү эрх дураараа, хүний үгийг үл тоосон, биеэ тоосон, зөрүүд нэгэн болж төлөвшдөг.

- Сүүлийн үед хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ. Ямар сэтгэл хөдлөл, харилцааны улмаас хүүхдүүд ийм соголтыг хийгээд байна вэ?

Хүүхдийн сэтгэлийг сонсож, ярилцаагүйн улмаас ийм асуудал үүсч байгаа. Өнөө, “Хүүхдийнхээ саналыг сонс, шийдвэр гарахад нь хамтар” гээд давтан хэлээд байгаагийн учир энэ юм. Хүүхэд эцэг, эхийнхээ анхаарлыг өөртөө хандуулахын тулд аливаа хэргийг хийдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Эцэг, эх нь хүүхдэдээ анхаарал тавихгүй, харж хандахгүй байх тусам л хүүхэд “Яаж анхаарлыг нь өөртөө татах вэ?” гэж бодсоор эцэст нь гэмт хэрэг хийдэг.

- Одоо нийгэмд хойд эцэг гэдэг нь бараг “хүн биш” гэсэн ойлголт төрж байна. Хойд эцгүүдтэй холбоотой гэмт хэргүүд ч гарч байна. Хойд эцэг, хүүхэд хоёрын харилцаанд ямар асуудал байна вэ?

Дахин гэрлэлтийн асуудалд хүмүүс маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хүнтэй суугаагүй хүн, эсвэл өмнө нь гэр бүлээсээ салсан хүнтэй суух эсвэл хоёулаа хүүхэдтэй хүмүүс хоорондоо амьдрал зохиох гээд дахин гэрлэлт олон янзаар үүсч болно. Хамгийн гол нь бүтэх, бүтэхгүй аливаа асуудлыг маш сайн тооцож байж л шийдвэр гаргах хэрэгтэй. Амьдралаа холбоно гээд хоёр талаас нэг, нэг хүүхэд дагуулаад гэр бүл болтол хоёр хүүхэд нь хоорондоо таарахгүй эсвэл дагавар хүүхэд, хойд эцэг, эхийн хооронд асуудал үүснэ. Үүнээс гадна гэр бүлийн хүмүүсийн дундаас шинэ хүн мэндлэхээр асуудал улам хурцадна. Энэ болж, бүтэхгүй байгаа асуудлыг гол зохицуулагч нь өрхийн тэргүүлэгч, аав л байх ёстой. Дахин гэрлэлтээр үүссэн гэр бүлд өрхийн тэргүүлэгч гуйвалтгүй, ямар ч асуудал гарсан шийдэж чаддаг байхгүй бол гэр бүл задарна. Ер нь бол аав хүн хүүхдийнхээ хойд эцэг нь байна уу, төрсөн аав нь байна уу гэдгээс үл хамаарч хүүхэд ааваасаа айдаг бус ааваараа бахархдаг байх ёстой.  

- Бахархалт аав байна гэдэг тийм амархан зүйл бас биш байх?

Аав гэдэг нэрийг эр хүн болгон хүсээд олдог юм биш. Тэгэхээр “Аав аа” гэж хүүхдээр дуудуулах нь тэр эр хүний НЭР ТӨР юм. Аав гэдэг нэрийг өндөрт өргөж явахыг ямагт хичээж, түүнийхээ төлөө зүтгэж байх ёстой. Эр хүн эцэг болонгуутаа аав болно гэж байхгүй. Сайн аав болохын тулд амьдралын олон шалгуурыг зөв давна. Түүнээс биш хэн нэгэн сайхан бүсгүйг жирэмсэн болгонгуутаа ААВ БОЛЧИХЛОО гэж бодож болохгүй. Хүүхдэдээ өгөх аав хүний халамж хайр, хатуу үг, сургааль нь хэт ихдэж, багадаж болохгүй. Үүнийг тохируулагч нь ААВ гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй юм даа.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.