Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Сайжруулсан түлшээр нийтийн сонсгол зохион байгуулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас өнөөдөр/2019.10.15/ ирэх арваннэгдүгээр сарын 4-нд нийтийн сонсгол зохион байгуулахаар товлолоо.

Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, орлуулж "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлэхээр болж, холбогдох шийдвэр гаргасан. Гэтэл уг түлшийг хэрэглэх шатанд иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулж, нийтийн сонсгол зохион байгуулах санаачлагыг өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг МАН-ын бүлгийн гишүүд мөн дэмжин, НИТХ-ын даргад хүсэлтээ хүргүүлээд байсан билээ.

Нийтийн сонсголд эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид болон иргэдийн төлөөлөгчид оролцох боломжтой юм.

Сайжруулсан түлшийг хэрэглэх нь Улаанбаатарчуудын хувьд утаатай тэмцэх эхний алхам боловч технологийн горим алдагдсан эсэх, зөвлөмж зөвлөгөө гаргасан эсэх, чанарын хяналт хийгдэж байгаа эсэх, үнэ өртгийн харьцуулалт хийсэн эсэх гэх зэрэг олон асуудлаар иргэд мэдээлэл муутай, эргэлзээтэй байгаа. Иймд олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэгтгэх үүднээс сонсгол хийх санаачилгыг гаргасан байдаг. Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан бол Ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулдаг. Энэ нь НИТХ-ын анхны сонсгол болох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.