Уншиж байна...
Энэ сарын 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн баринаЭнэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээМАН: 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоог 50 орчим хувиар бууруулах тухай хэлэлцэж байнаЭнэ сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна"Cү.Батболдын ЗГ 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байнаЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн өөрчлөлтөөр их дээд сургуулиуд судалгааны тендерт оролцох боломж бүрдэнэНийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байнаМонгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталжээШилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээТэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээОБЕГ: Гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоолооЕрдийн хэрэглээнээс илүүг импортолсон ч шатахуун хомсдсон тул шалгана гэв
Хадны мангаа юу, Халтмаагийн Баттулга уу?

Манай Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчөө намнахын тулд "хадны мангаа"--аар олон нийтийг айлгадаг нарийн технологитой хүн. Арав гаруй жилийн өмнө Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар үндэсний томоохон компаниуд нэгдэж үйл ажиллагаагаа эхлэхэд хувь эзэмшлээ голсон Х.Баттулга хорсохдоо Хятадын аюул занал орж ирнэ гэсэн айдсын нэвтрүүлгийг бэлтгэн цацаж, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км замын ажлыг зогсоолгож байлаа. Дараа нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн тухай "Тангарагын буг" хэмээх гүжир гүтгэлэг, айлган сүрүүлэлтээр дүүрэн нэвтрүүлгийг өөрийн хамаарал бүхий телевизээр бэлтгэж, бусад телевизүүдэд нэгэн зэрэг олон давтамжтайгаар  нэвтрүүлж байсныг монголчууд мартаагүй. Х.Баттулга УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа 2013 онд "Архи, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах хууль" санаачилж байсан нь өрсөлдөгчөө намнах гэсэн бас нэг оролдлого байлаа. 

Гэвч Х.Баттулгатай харилцаа муу ганц улстөрч нь Г.Батхүү агсан биш. Тэр АН-ын гол лидерүүд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Да.Ганболд, М.Энхсайхан, Д.Эрдэнэбат гээд бараг бүгдтэй нь түнжин тасарчихаад байгаа. Тэдний ихэнхийг нь шоронд явуулж, яс цоожинд дарамталж байгаа. Одоо дээр нь МАН-аас С.Баяр, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар гээд хэд хэдэн хүн түүний өшөө хорслын талбарт нэмэгдэж орсон бололтой.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л "Хадны мангаа" технологио ашиглан Офшор данс, Рио Тинто компани гэх мэтийн "аймшиг"-уудыг өрсөлдөгч нартайгаа  ямар нэгэн хэмжээгээр холбоотой мэтээр мэдэгдэж, тэднээс эх орноо хамгаалж байгаа гол баатрын дүрд тоглож эхэллээ. Тэгэх тэгэхдээ бүүр гадаадын   хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн мөрдөх байгууллага, хуулийн компани хөлслөн Монгол Улсын засаг төрийн нэрийг барьж УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар ор үндэсгүй гүтгэлэгээр дүүрэн өргөдлийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан байна. Үүнийг Монголд “шүүхийн шийдвэр гарсан” мэтээр мушгин тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл гаргажээ. Энэ бусармаг үйлдэл нь илэрч, үнэнд гүйцэгдэж, АНУ-ын шүүхээс Сү.Батболдын эсрэг явуулсан үйл ажиллагааг зогсоож ямар нэгэн шүүхийн маргаангүй болсныг мэдэгдсээр атал УИХ-ын танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрээ цээргүйгээр Засгийн газар огцорсон нь Сү.Батболдтой шууд холбоотой гэж мэдэгдсэн нь цуу шуугиан, гүжир гүтгэлгийг тараасан эзэн нь өөрөө гэдгийг ил тод зарлав.

Нэгэн цагт Манжийн эзэн хаан, ЗХУКН-ын Төв хороонд очиж байсан матаас захианы орчин цагийн хувилбар нь Америк болон барууны орны шүүхэд нутаг нэгтнүүдээ "илчилсэн" өргөдөл бичиж, тэдний хуулийн фирм, мэдээллийн хэрэгслүүдэд  мөнгө хаяж нэр төрийг гутаан, шорон гянданд хатаах гэсэн оролдлого болж хувирчээ. Тэр тусмаа тусгаар улсын Ерөнхийлөгч зуучлан дэмжиж, зохион байгуулан оролцож байгаа нь шившигтэй.

Алд алд бичгийг алт мөнгөөр дагалдуулан харь гүрний гүтгэгч нарт эрээ цээргүй дайж байгаа цагаандаа гарсан  энэ үйлдэл нь дэлхийн түүхэнд бичигдэх гутамшигт явдал мөн. Тэгэх мөртөө Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө ямар нэгэн аргаар ялах гэсэн туйлын хүсэлтэй этгээд холбогдож  байгаа нь харамсалтай.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.