Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Өвөрхангай аймагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай бүлэг ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан МХЕГ, ОБЕГ, НЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Тус бүлэг нь коронавируст халдварын тархалтын улмаас Өвөрхангай аймагт үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээтэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

Мөн вирусын халдварыг хумих, эх үүсвэр, голомтыг тодорхойлох, хөл хориог үр дүнтэй зохион байгуулах, үйл ажиллагааг сайжруулах, хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд тандалт судалгааны шуурхай зохион байгуулж, ойрын болон дам хавьтлыг яаралтай тодорхойлох чиглэлээр аймгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.