Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
ХАР ЖАГСААЛТАД ОРСНООР ИРГЭД ГАДААД ВИЗ АВАХ, МӨНГӨН ГҮЙЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖГҮЙ БОЛЛОО

Т.ЭРДМАА

 МАН Монгол Улсыг 2016 онд МАНдуулна хэмээн амласан. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлж, концесс, тендер авч өөрсдийн бизнесээ мандууллаа. Харин Монгол Улс, монголчуудын амьдрал мандах биш гундах болчхоод байна. Үүгээр ч зогсохгүй Монгол Улс дэлхий нийтэд худалч, итгэл даахгүй гэдгийг баталсан хар жагсаалтад оруулчихлаа. Европын комисс манай улсыг хар жагсаалтдаа оруулж санхүү, зээл тусламж үзүүлэхгүй болсноо зарлав. Тэр ч бүү хэл Европод ажиллаж амьдарч буй иргэд ажилд орох, банканд данс нээлгэх, мөнгө шилжүүлэх, бизнес эрхлэх боломжгүй болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тус бүс нутгийн компаниудтай бизнес хийх, хөрөнгө оруулалт татах гэрээ хэлцэл байгуулах, арилжаа хийхэд хүндрэлтэй болов.

 Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжүүд евро бүст санхүүгийн ямар нэг үйлчилгээ авах, гүйлгээ хийхэд хатуу хяналтад орж эрхээ хязгаарлуулах болсон байна. Хатуухан хэлэхэд дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусийн халдвартай хүн шиг болсон гэсэн үг юм. Ийм байдалд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал, эрх баригч МАН-ынхан ЖДҮ, концесс, тендер авч хувийн бизнесээ угждаг УИХ-ын гишүүд, шат шатны дарганцруудын увайгүй үйлдэл шууд нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.
Учир нь Авлигатай тэмцэх газраас “Авлигачдын төсөвт учруулсан хохирол 10 их наяд төгрөгт” хүрсэн хэмээн мэдээлсэн. Энэ мөнгө нь манай улсын нэг жилийн төсөвтэй тэнцэж буй. Гэтэл төсвийн хөрөнгө шамшигдуулсан нэг ч хэрэг шийдээгүй, хариуцлага тооцоогүй байгаа юм. Мөн Засгийн газрын тусгай сангуудын мөнгийг хамж авсан УИХ-ын гишүүд, шат шатны дарга нартаа ямар ч хариуцлага тооцоогүй байна. Энэ нь хууль журам үйлчилдэг, хатуу чанд биелүүлдэг улс орнуудын нүдийг бүлтийлгэж толгой сэгсрэхэд хүргэж буй нь тодорхой. Ийм ч учраас Европын комисс хар жагсаалтад оруулсан. Мөн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэг олон улсын байгууллага ФАТФ ч саарал жагсаалтдаа оруулаад байгаа. Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй бол ирэх аравдугаар сард хар жагсаалтад оруулж магадгүй болоод байгаа билээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа “наад хар, саарал жагсаалт чинь Монгол Улсад падлийгүй” гэсэн утгатай захидал хүртэл дээр байгууллагад бичсэн баримт бий. Өөрөөр хэлбэл Сангийн дэд сайд “мөнгө угаах явдал Монгол Улсад хэвийн үзэгдэл. Цаашид ч мөнгө угаах л болно” гэдгээ хэлсэн гэж ойлгож болох нь.
Монгол Улс Европын комиссын мөнгө угаадаг орны хар жагсаалтад ороход манай диплолматууд ч чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Европын зарим улс орнуудад суугаа дипломат ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг удаа дараа гараад байгаа юм. Гэтэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “харин дипломат ажилчид хар тамхи зөөж яваад баригдсан байна лээ” хэмээн юу ч болоогүй юм шиг хээв нэг яриад сууж буй нь хачирхалтай. Дахиж ийм хэрэг гаргахгүй байх талын ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хар жагсаалтад ороход гүйцэтгэсэн бас нэг үүрэг юм. Үүнээс гадна Тагнуулын Ерөнхий газрын гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгалан “Герман улсын хил дээр 70 кг хар тамхи авч яваад баригдсан Б.Баттүшиг мэдүүлэг өгөхдөө энэ бол Монгол төрийн хар тамхи. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан. Мэдүүлэг өгөхгүй гэсэн гэж байгаа” хэмээн ярьсан удаатай. Гэтэл эрх баригчид таг чиг. Ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Дипломат ажилтнуудаа гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажилгүй байгаа нь хар жагсаалтад орох бас нэг шалтгаан болов.
Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж мөнгө хүүлдэг нь тодорхой болсон. Тэдэндээ хариуцлага тооцох, мөнгөний эх үүсвэрийг нь тогтоох ажил Төв банк хийсэнгүй. Харин ч Европын холбооны комссын өмнөөс мэдэгдэл гаргаад сууж байна. Тэр мэдэгдэл нь “хар жагсаалтад оруулах асуудал нь одоогоор албажаагүй. Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм” гэсэн утгатай бөгөөд эрх баригч МАН-ын булхайг өмөөрөөд сууж байгаа нь хачирхалтай.
Эдийн засгийн хориг арга хэмжээ авах хар жагсаалтад орсноор дараах сөрөг үр дагавар гарах юм.
-Олон улсын гүйлгээ зогсч гадаадын банкууд харилцаагаа тасална.
-Монгол Улсын иргэн, төрийн албан хаагчид гадаадын виз авахад хүндрэл учирч хар тамхины наймаачин мэт харагдана.
-Гадаадын хөрөнгө оруулалт бүрэн зогсоно.
-Гадаад шилжүүлгийн гүйлгээ хийх боломжгүй болж хяналт чангарна.
-Бизнес эрхлэгчдийн гадаад харилцаа тасалдана.
Монгол Улсын нийгэм эдийн засагт эхний ээлжинд ийм хүндрэл гарч эхлэх болчхоод байгаа юм. Гэтэл эрх баригчид юу ч болоогүй юм шиг сонгуульд хэрхэн ялах тухай бодож сэтгэж, хийгээгүй ажлаа хийсэн мэтээр жагсааж бичсэн сэтгүүл хэвлүүлээд гүйж байгаа нь харамсалтай.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.