Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Монгол Улсын хууль" хэмээх дөрвөн боть номын тухай

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан бүхий л хуулийг багтаасан дөрвөн боть ном бий. Энэ номонд Үндсэн хууль баталсанаас хойших орчин цагийн бүх хуулийг багтаасан байдаг. Уг номыг бүгд уншаад байгаарай гэх гээгүй байна. Харин манай бүх хууль журам багтсан, нэг ёсондоо тусгаар улсын бүрэн шашдир гэсэн үүднээс л та бүхэнд сонирхуулах гэсэн юм. Улс тунхагласны баярын өмнө үе ч таарсан юм байна. Ер нь бид ямар улс юм бэ гэдгийг уг ботийн эхний дэвтэр дээрх Үндсэн хуулийн заалтуудаас хэдүүлээ сонирхъё.

Уг хууль эхлэхдээ Монголын ард түмэн бид: -Улсынхаа тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс,түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна гэж эхэлдэг. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж улсаа тодорхойлжээ. Цааш нь төрийн байгууламжийн хувь нэгдмэл байна.Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан. Тийм учраас хэн нэгэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авчихсан ч байсан, авахаар завдсан ч байсан Үндсэн хууль зөрчих нь тодорхой болох нь. Цааш нь олон хэвшил бүхий эдийн засагтай байна,төр нь өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, газар, түүний хэвлий, ой, ус , амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заажээ. Тэгэхээр уурхайн баялаг бол ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байж төрийн өмч болох аж. Хуульд яг ард түмний мэдэлд гэж биш, мэдэл гэж заасан нь ард түмэнд бас мэдэх мэдэл бий гэсэн үг бололтой юм. Төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ,тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан. Улсын нийслэлийг Улаанбаатар хот мөн гэж хуульд шууд заажээ. Тиймээс нийслэлийг нүүлгэнэ гэдэг хүмүүс, улстөрчид Үндсэн хууль зөрчсөн үйлдэл явуулдаг юм байна. Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: Амьд явах эрхтэй, ялын дээд хэмжээг шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор оногдуулсанаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заасан. Эрүүл аюулгүй орчинд амьдрах,хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Тусламж, тэтгэвэр, эрүүл мэндээ хамгаалуулах,сурч боловсрох, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг хүртэх, сонгох сонгогдох, нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй,төрд өргөдөл гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх, халдашгүй, чөлөөтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх жагсаал цуглаан хийх эрхтэй. Мэдээлэл нууцаас бусад зүйлээс авах, улсдаа чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан байна. Бид ийм л оронд, ийм л эрх чөлөөтэй амьдарч байна. Эцэг өвгөдийн тусгаар улсаа тунхаглаж байсан өдрийн өмнө бид ямаршуухан оронд амьдарч байгааг эргэж сануулахад ийм буюу. Үндсэн хууль төгсөхдөө мэдэгтүн, сахигтун гэж анхааруулсан байдаг. Энэ дэмий нэг үг биш. Үнэхээр бүгдээрээ мэдэгтүн, сахигтун!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
uiyguyg::1
guyg
2019/07/05
wew::1
aa
2019/05/17
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.