Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
М.Чинсанаа: Түймрийн утаатай холбоотойгоор иргэдийг бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна

ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

- ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу?

Одоогийн байдлаар ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар нийт 300 удаагийн давтан түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймрийг унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, 34 онгоцтой ажиллаж байгаагаас гал унтраах 11 онгоц байгаа мэдээлэл бий. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй. Түймрийг цурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдаж байгаа. Ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан болон төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн.

- Улаанбаатар хотын агаарын бохирдол  ямар түвшинд байна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Агаарын бохирдолд нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон. Мөн агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг бөгөөд энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Энэ нь нүдэнд харагдахгүй. Иймээс иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй.

-Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу?

Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг. Сибирийн ой бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад маш хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтрах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.