Уншиж байна...
Цөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагданаЦахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Pandora Papers-ын жагсаалтад С.Батболдын 2003 онд байгуулсан “Бату майнинг” ХХК-ийн хувьцааг дурдаж улмаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүйг онцолжээ

-С.Батболд бизнес эрхэлж байх үедээ 2003 онд “Бату майнинг” ХХК-д 21 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд тус төслөөс гарчээ-

                               

АНУ-ын Вашингтон хотноо төвтэй Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум буюу “ICIJ” байгууллага өнгөрсөн ням гаригт дэлхийн 200 гаруй улс орны нөлөө бүхий улстөрчид, бизнес эрхлэгчид болон алдартнуудын оффшор дансны мэдээллийг агуулсан баримт бичиг болох “Pandora Papers”-ыг ил болгосон.

Үүн дотор Монголын хоёр улстөрчийн мэдээлэл байгаа гэх мэдээлэл түгэж байна.

Дээрх мэдээллээс орчуулан хүргэвэл:

“Сүхбаатарын Батболд улс төрд анх хөл тавихаасаа өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал зэрэг олон компанийг удирдаж байсан бөгөөд анх 2000 онд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдож байсан. 2003 оны 11 сард С.Батболд Бату Майнинг Лимитэдийн хувьцаа эзэмшигч байсныг дурьдаад, Бату Майнинг Лимитэдийг Бату Майнинг Монголиа ХХК-ийн толгой компани байсныг тэмдэглэжээ. Уг компани олон тооны гадаадын хөрөнгө оруулагчтай Монгол дахь хайгуулын компани гэж онцолжээ. Мөн 2005 оны 12 дугаар сард С.Батболд компани дахь хувьцаагаа шилжүүлж, гарсныг мэдээлсэн байна.

Энэ нь С.Батболд гишүүний өнөөдрийг хүртэл албан ёсоор өгсөөр ирсэн тайлбараас огтхон ч зөрөхгүй байна.

Сануулахад, 2016 онд УИХ-ын гишүүн Сү.Батболд албан мэдэгдэл хийх үеэрээ “Бату майнинг” компани Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн компани. “Бату майнинг” компанид 11.9 хувийг 2003 онд худалдаж авсан. 18 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан. Тухайн үеийн ханшаар бол 21 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа. 2005 онд “Бату майнинг” компанийн хувьцаагаа өртгөөр нь зарж, тус компаниас гарсан гэж мэдээлж байсан билээ.

Энэ талаар сая ICIJ-ийн нээлттэй эх сурвалжид мөн л дурдсан байна.

-Сүхбаатарын Батболд нь 2003 оны арваннэгдүгээр сард тэрээр Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компани болох Бату Майнинг Лимитедийн хувьцаа эзэмшигч болсон. 2005 оны арванхоёрдугаар сард буюу Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа BVI компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй Ever Legend Engineering Limited компанид шилжүүлсэн болохыг дээрх баримтад дурджээ. Түүний төлөөлөгч ICIJ-д хэлэхдээ, "BVI бүртгэлтэй толгой компани нь манай улсад хараахан бүртгэгдээгүй байхад (өөрөөр хэлбэл Монгол Улсын харьяалалд хууль ёсны оролцоогүй байсан) С.Батболд “Batu Mining Mongolia LCC” компанид хөрөнгө оруулсан. Энэ бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах урьдчилсан нөхцөл байсан. Тухайн үед төрийн албан тушаалтнууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмших нь хууль ёсны байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.