Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Сү.Батболдыг оффшортой холбоогүй гэсэн байхад л оффшортой мэтээр Монголд мэдээлэх нь ямар зорилготой вэ?

“Сү-г барьж идэх нь” гарчигтай нийтлэл уншиж  байлаа. Тэрнээс хойш анзаарах нь ээ, муу л бол урд талын хар овоохой гэгчээр Сү.Батболд руу дайрах болжээ.  Хэсэг троллууд эздээсээ заавраа аваад  анаад сууж байдаг юм байна. Олон  улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл дэлхийн улс төр, бизнес, соёл урлагийнхан татварын таатай бүсэд компанитай, данстай талаар мэдээлэл хүргэв. Үүнд Монголын хоёр улстөрч нэрлэгдлээ гэж шуугив.  Нөгөөхийг нь хэн ч ярихгүй, Сү.Батболд гээд л дайрч байна. Гэтэл Сү.Батболдын талаархи ташаа ойлголтуудад хариулт өгсөн, харин ч гэм буруугүйг нь нотолсон байх юм. Нийгэм тэр чигээрээ өнгөц юманд ханддаг болсны жишээ энэ юм болов уу даа. Оффшор бүсэд олон зуун компанитай гэж сэвүүлээд байсан. Тийм юм байхгүйг нь нийтэлж. Харин улс төрд орохоосоо өмнөх бизнесийг нь онцолж, Англид байр худалдан аваад буцааж зарсан тухай л өгүүлжээ. Энэ нь Оффшорын хууль гараагүй байх үед болсон процесс болохоор Монголын энэ улстөрч  ямар нэг хууль бус юм хийгээгүй гэдгийг онцолсон байна.  Тэр байтугай Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлхийн нэгдэл Сү.Батболдыг нэрийг цэвэрлэж өгсөн байна.  Олон тооны компани, хэдэн зуун сая долларын хөрөнгө нуусан мэтээр Монголд гүтгэж байсанд хариулт өгчээ. Гэтэл үүнийг аанай л буруугаар тайлбарлаад сэвээд эхэллээ.

Х.СҮХЭЭ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.