Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улс төрийн хэлмэгдүүлэлт Хүний эрхийн төлөө тэмцэгч Э.Одбаярт давтагдах гэж байна уу?

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Э.Одбаярын эрүүл мэнд ноцтой байдалд орсныг ар гэрийхэн нь хэлж, нэн даруй суллахыг шаардсан ч эрх баригчид нүдэн балай чихэн дүлий суусаар байна. “NoDoubleStandart” хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярын цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 23 хоножээ.

Түүнийг өлсгөлөнгөө зогсоох саналыг ар гэрээс нь болон хорих ангийн удирдлагуудаас гаргасан боловч Э.Одбаяр шүүхээс гаргасан үндэслэлгүй хорих шийдвэрийг цуцлах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгджээ. Э.Одбаярыг өөрийнх нь хүсэлтээр өлсгөлөнг зогсоолгох гээд байгаа нь хууль хүчнийхний уснаас хуурай гарах гэсэн арга.

Нөгөөтээгүүр Э.Одбаярын өлсгөлөнг өөрийнх нь хүсэлтээр зогсоох юм бол “үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн жирийн иргэн бүрийг хууль хүчнийхэн хорьж болдог юм байна” гэдэг ойлголттой болчих гээд байгаа учраас Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй байгаа байх.

Ковид-19 гэсэн үгээр бамбай босгож ард иргэдээ ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах эрхийг нь боогдуулж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боймилж байгааг эсэргүүцсэн. Мөн иргэдээ хааж боож, хорьж цагдсан хэрнээ өөрсдөө тэмцээн уралдаан, шоу цэнгээн зохион байгуулж эцэс сүүлд нь бүх бурууг ард түмэн рүүгээ чихдэг Засгийн газар болон төрийн албаны дарга нарт хуулийн тэгш үйлчлэлийг шаардсан юм. Ингэж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Э.Одбаяр хоригдсон.

Давхар дээл өмсөх дуртай ч ажлаа хийж чадахгүй, чадваргүй олон даргыг  цөөлөхийг хүссэн нь үнэндээ ганц Э.Одбаярын хүсэл биш. Бид чимээгүйхэн сууж байх зуур Э.Одбаяр дарга нарын өмнөөс зоригтойгоор дуугарч тэмцсэн нь давхар дээлтнүүдэд маш хүнд цохилт болсон бололтой. Тиймээс л тэд Э.Одбаярыг удаа дараалан саатуулж, эцэс сүүлд нь хууль бусаар хорьж байгаад залхаан цээрлүүлэх ажлыг хийж байна.

Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлтээр амиа алдсан 37 мянган иргэний гашуун түүх бий. Энэ түүхийг бид мартаж учиргүй бөгөөд хэлмэгдүүлэлтийн түүх Э.Одбаяр бас Д.Монголхүү нар дээр дахин давтагдах гэж байна уу?

Э.Одбаярыг үзэл бодлоо илэрхийлсний төлөө улс төрийн хоригдол болговол Монгол Улс ардчилсан орон гэх тодотголоо алдана. Э.Одбаяр буруутай ч бай, буруугүй ч бай шоронд хорьж, тарчлааж, амь насыг нь дээсэн дөрөөнд дээр аваачих ёсгүй. Үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудын зүрх зоригийг шоронгоор далайлган мохоох коммунист арга барил 32 жилийн солигдсон гэдгийг эрх баригчдад сануулъя.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
aa103.57.93.67
a
2021/11/04
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.