Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Эмийн туршилт явуулахад иргэдийн зөвшөөрөл хэрэггүй


2019 оны арван хоёрдугаар сарын 10-ны мягмар гараг. Манай урд хөршийн Ухань хотод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж байв. Харин үүнээс хойш даруй хоёр жил өнгөрчээ. Гэсэн ч одоог хүртэл коронавирус бидний дунд оршсоор байгаа төдийгүй мутацид орж альфа, дельта, омикрон зэрэг олон хувилбаруудтай болж олширсоор байна. Мэдээж цар тахлын эсрэг хэрэгжүүлэх хамгийн сайн хариу үйлдэл бол вакцинжуулалт /дархлаажуулалт/ гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин вакцин хийлгэсний дараах үр дүнгийн талаар өнөөдөр хүн бүхэн маргаж байна. Гэтэл бид зөвхөн коронавирусийн эсрэг вакцин л хийлгэдэг үү гэвэл үгүй юм. Дөнгөж төрөөд 24 цаг ч болоогүй хүүхдэд хүртэл сүрьеэ, В гепатит, халдварт саа зэрэг өвчний эсрэг вакцинуудыг хийдэг. Цаашлаад хүүхдийг 15 нас хүртэл нь 12 төрлийн халдварт өвчний эсрэг нийт найман төрлийн вакциныг хийдэг байна. Тийм учраас бид эдгээр болон бусад вакцины чанар хийгээд үр дүнгийн талаар судалж, туршилт нь амжилттай болсон эсэхэд анхаарах ёстой. Мөн эрүүл мэндэд учруулж болох эрсдэлийг нь урьдчилан тооцож, хэт их итгэж найддаг хэнэггүй Монгол зангаа орхих хэрэгтэй.


Аливаа нэг эм, эмийн бүтээгдэхүүний туршилтыг эхлээд амьтан дээр дараа нь хүн дээр хийдэг. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгөн урамшуулалтайгаар шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар манай улсад 27 төрлийн эм болон вакцины туршилт явагдаж байгааг clinicaltrials.gov гэх цахим хуудаснаас харж болох юм. Энд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн дийлэнх улс орнуудад явагдаж буй шинэ эмийн туршилтын талаарх мэдээлэл байршдаг. Гэвч эл цахим хуудасны талаар хүмүүс тэр болгон мэддэггүй. Мэддэг нэгэн нь ойшоодоггүй, огт авч хэлэлцдэггүй бололтой. Тиймээс л бид өдийг хүртэл элдэв эмийн туршилтад үнэ төлбөргүйгээр хамрагдаж, үр дүнг нь өөрсдийн биеэр үзсээр явна. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн гаж нөлөө, сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй, баталгаатай бус эмийг эмчилгээндээ ашигласан болж таарч байна. Харин хариуд нь тухайн эмийн компаниас биднийг туршилтанд орсны төлөө олгосон мөнгө хэн нэгний халаас руу орж байна. Гэтэл бид энэ талаар мэдэлгүй өнгөрөөж, анзааралгүй орхисоор...


"Дархлаажуулалтын тухай" хуулийн 6.1.1-д зааснаар иргэд сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах бүрэн эрхтэй байдаг. Гэтэл эмч, сувилагч нар төдийлөн тайлбарлаж өгдөггүйгээс гадна иргэд олон нийт ч өөрсдөө асууж сонирхдоггүй. Харин коронавирусийн эсрэг хийж буй Файзер, Синофарм, Спутник- V, АстраЗенека зэрэг вакцинуудын талаар хүмүүс харьцангуй мэдээлэл сайтай байна. Тухайн вакциныг аль улсын ямар эмийн компанид үйлдвэрлэсэн, туршилтын хугацаа нь хэр удаан үргэлжилсэн зэрэг талаар сонин хэвлэл, сошиал орчноос үзэх, унших, судлах боломж ч бүрэн нээлттэй байна. Энэ бол бид нэг алхам ургашилсан хэрэг. Харин цаашдаа буцаж ухрахгүйн тулд шинээр орж ирж буй эмнүүдийн талаар судалж байх нь зүйтэй болов уу.

А.Сүрлэгмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.