Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
М.Ганбаатар: Энэ жил яндангийн тоо буюу хэрэглээ нэмэгдсэн. Түлшний чанарт өөрчлөлт ороогүй
Манай улс сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахаар олон ч туршилт, ажил хийж их хэмжээний төсөв мөнгө зарцуулж ирсэн. “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэлсэн үеэс агаарын бохирдол эрс буурсан. 20 жилд чадаагүй ажлыг “Тавантолгой түлш” компанийн ажилтнууд хийж чадсан нь үнэн.

Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн өнгөрсөн 2020-2021 онд агаарын бохирдол эрс буурсан. Иргэд ч ам сайтай байлаа. Харин энэ жилийн хувьд агаарын бохирдол өмнөх жилтэй харьцуулахад ихэссэн байна гэх шүүмжлэл гараад байгаа.

Агаарын бохирдлын шалтгаан, бууруулахын тулд хийж буй ажлын явцын талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Улаан бал” нэвтрүүлэгт орж дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

М.Ганбаатар даргын ярьж буйгаар “Агаарын бохирдол сүүлийн хоёр жилд харьцангүй буурсан. Энэ 2021-2022 оны өвлийн хувьд яндангийн тоо нэмэгдсэн буюу шилжин ирэгсдийн тоо нэмэгдсэнийг сайжруулсан түлш олгодог картын тооноос харж болно. 2020 онд 175 мянга өрх сайжруулсан түлш хэрэглэсэн гэх тоо гарсан бол энэ жил 250 мянган айл өрх хэрэглэж байна. Айл өрхийн тоо ингэж огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор “Тавантолгой түлш” компаниас ачаалал даацанд анхаарч хэрэглээг тасралтгүй хангахад голлон анхаарч ажиллаж байна. Өмнөх жилийн сайжруулсан түлшний технологи, утаа уугилт энэ жил өөрчлөгдсөн эсэх талаар хүмүүс их асууж байна. Сайжруулсан түлшний чанар яг өмнөх жилтэйгээ адил хэвээр байгаа. Цаашид сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн технологи, шинэчлэлийг түлхүү анхаарч бүтээгдэхүүн сайжруулалтад анхаарч ажиллана” гэх хариултыг өгчээ.

Манай улс сайжруулсан түлшний технологийн шинэчлэлийн зэрэгцээгээр гэр хороолын тоог цөөлөх, цахилгаан станцын тоог нэмэх гэх мэтээр зэрэгцсэн бодлогын ажлуудтай уялдаж агаарын бохирдлыг хамтдаа бүрэн арилгаж чадна.

Үүнд цаг хугацаа, хийгдэх ажил их бий ч одоо байгаа нөөц бололцооныхоо хүрээнд “Тавантолгой түлш” ХХК нь агаарын бохирдлыг бууруулахаар хичээн ажиллаж байна.

Д.НАРАНЦЭЦЭГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.