Уншиж байна...
Цөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагданаЦахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Олонх ба цөөнхийн огтлолцол

Хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээс ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг судалж эхэлсэн ба ихэнх эрдэмтэд “Гомосексуал байна гэдэг бол өвчин” гэж үзэж байсан. Гэтэл өнөөдөр бол 21-р зуун. Өвчин гэж эндүүрч, өвчтөнүүд гэж андуурч байсан үеэс хойш бүхэл бүтэн 2 зуун улирчээ. Ижил хүйстнүүд бие махбодийн  хувьд ч эрүүл, оюун санааны хувьд ч саруул. Хэн ч үүнтэй маргахгүй. Гэсэн ч бидний харах өнцөг, харилцаа хандлага урьдын хэвээр байгаа бөгөөд бүр ч дордсон байж болох юм. Учир юу гэвэл Монголчуудын дийлэнх нь ижил хүйстнүүдийг үндэсний соёл уламжлалаа эвдэж, харь орны нөлөөлөл, гаж үзэгдэлд автаж буй хэмээн үздэг. Угтаа бэлгийн чиг баримжаа гэдэг бол хэн нэгнийг даган дуурайж, дагалдан баясдаг зүйл огтхон ч биш. Энэ бол ижил хүйсийн хүмүүс бие биедээ татагдаж, хайрлаж, дурлаж хамт байхыг хэлдэг. Үүнд ямар нэгэн гадны соёл, гаж үзэлдэл, шашны урсгал, шахалт шаардлага нөлөөгүй. Зуун хувь өөрсдийнх нь мэдрэмж, хүсэл сонирхол илрэн гарч, эргээд түүнийгээ илэрхийлж буй хэрэг юм.

Манай ард түмэн гаж үзэгдэл, гай зовлон мэтээр хүлээн авч, гадуурхаж ялгаварладгаа болих хэрэгтэй. Харин ч нөгөө “харийн” гэх тодотголтой гадны улс орнууд чинь ижил хүйсийн гэрлэлтийг аль уже хүлээн зөвшөөрч, хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг нь хүртэл хуулиндаа тусгачихсан байна. Тэдгээр улсууд нь Испани, Герман, Франц зэрэг  ихэвчлэн Европ болон Америк тивээс гаралтай бол Ази тивээс одоохондоо ганц ч улс ЛГБТ хүмүүсийг  хамтран амьдрахыг юмуу гэрлэлтээ батлуулахыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч Африк болоод Азийн зарим орнууд бүх насаар нь хорих ял оноож, цаазын ял хүртэл тулгадаг байна. Эрх барьж байгаа хүмүүс нь өчүүхэн дотортой, өрөвдөлтэй сэтгэлгээтэй, өнгөцхөн харагчид л гэлтэй. Хамгийн харамсмаар нь хүний эрхэнд нийцэхгүй, хүнлэг бус хуулиа өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр л байгаад оршино.

Ардчилсан гэх тодотголтой манай улс анх удаа ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалтыг одоогоос таван жилийн өмнө баталсан. Уг хуульд “Гомофоби буюу үзэн ядах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох тухай” заалтыг тусгажээ. Хэрвээ хэн нэгнийг бусдаас өөр, олонхоос онцгой байсных нь төлөө харц болон хандлагаараа ялгаварлан гадуурхаж, ялгаатай харьцдаг бол таныг энэ хуулийн эсрэг байр суурьтай байна хэмээн үзэж болох юм. Мөн дээрх заалтыг үл тоож, үг үйлдэлдээ хяналт тавиагүй тохиолдолд таныг ёс суртахууны хувьд доголдолтой гэдгийг та өөрөө баталж буй хэрэг юм.  

Бид зөвхөн эсрэг хүйсийн хүмүүсээ л хайрладаг гэж үү? Мэдээж үгүй. Тэгвэл ижил хүйсийн хүнээ хайрлах нь тийм ичмээр зүйл гэж үү? Бас л үгүй. Хэдий би эмэгтэй ч гэлээ ээждээ, эгчдээ, эмээдээ гээд эргэн тойрныхоо эмэгтэйчүүдэд хайртай. Тэд ч бас надад хайртай. Энэ бол ижил хүйстэй хүмүүс нэг нэгнээ хайрлаж энэрч, хамт байхыг эрмэлзэж буйгын нэг тод жишээ мөнөөсөө мөн.

Аль ч улсын хүн амын 2-13% хувийг ЛГБТ хүмүүс бүрдүүлдэг гэх мэдээллийг олж унших хүртлээ би тэднийг “цөөнх” гэж итгэж явсан. Тэгвэл Монгол улсын хувьд 2% гэвэл 60000 орчим, 13% гэж бодвол 300000 орчим хүн болж байна. Гэтэл 60000 гэдэг бол “цөөнх” гэж нэрлэгддэг хүмүүсийг төлөөлөхөд хэтэрхий их тоо байлтай. Тэд ерөөсөө л  гадуурхагдахаас айж, илчлэгдэхээсээ эмээсэндээ өөрсдийн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн чиг баримжааг бусдаас нууж,  элдэв мэдрэмжээ хав дарж, энгийн хүн шиг царайлдаг. Ингээд бодохоор хүн бүр хүйс харгалзалгүйгээр хүртээмжтэй нийгэм, хүрэлцээтэй дэлхийд амьдарч байгаа эсэх нь эргэлзээтэй.

А.Сүрлэгмаа

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.