Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ЗТХ-ийн сайд Л.Халтар суудлаас буух өргөдлөө өгөөгүйн шалтгаан

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 3 дугаар сарын 15-нд нээж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж өнгөрсөн 1 сард ам алдсан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлсэн үгэндээ хүрч чадаагүй учраас огцрох асуудал нь Засгийн газрын хэмжээнд яригдаад эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ мэдээлэл ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногийн /3 сарын 16/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Ерөнхий сайд болон танхмийн гишүүддээ хандан Дарханы замыг хугацаанд нь нээх боломжгүй болсоноо хэлж, харин Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын үйл ажиллагааг нээх хугацааг 10 хоногоор хойшлуулж, 3 сарын 25-ны өдөр нээчихээд нэр төртэйгээр ажлаа өгөхөө илэрхийлж, өөрт нь 10 хоногийн боломж өгөхийг хүссэн байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ хүрэхийн тулд Монголын Төмөр замтай хамтран Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг нээх үйл ажиллагааны урилгыг хэвлүүлэн Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдэд тараан өгсөн байна.

Гэвч төмөр замыг байнгын үйл ажиллагаанд оруулна гэдэг авто зам бариад дээгүүр нь машин явуулахаас тэс өөр хэрэг гэдгийг Л.Халтар сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа  хэдий ч хэлсэн үгэндээ хүрч, төмөр замыг эхлүүлэн, нэр төртэйгээр ажлаа хүлээлгэн өгч байгаа мэтээр харагдах сонирхолтой аж.

Дээр дурьдсанчлан төмөр зам барьж ашиглалтанд оруулан, түүгээр тээвэрлэлт хэвийн явуулахын тулд өндөр өртөгтэй зүтгүүр, түүгээр тээвэрлэж байгаа ачаа бараанд эрсдэл учруулахгүй байх зорилгоор юуны өмнө 416 кмын турш машинисттай  холбогдож байх дохиолол холбооны системийг ашиглалтад оруулах, төмөр зам дагуу мал, амьтан орохоос хамгаалан хашлага тор татах, зүтгүүр, вагон бүхий туршилт тээвэрлэлтийг удаа дараа явуулан, мэргэжлийн инженерүүдийн оролцоотой техникийн комиссын үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргах, хамгийн сүүлд нь Улсын комисс хүлээн авах гэсэн олон шат дараалсан ажлууд хийгдэх ёстой байдаг.

Гэтэл Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд эдгээр ажил огт хийгдээгүй ч 3 сарын 25-ны өдөр Л.Халтар сайдын яаран сандран “хүчээр” нээлтийг  хийхээр төлөвлөж байгаа аж.

Монголчууд бид “үлдэх хүнээр тэмээн жингийн ачаа бүү татуул” гэдэгчлэн ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн Л.Халтарын “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэх үгний  биелэл болсон бэлтгэл нь хангагдаагүй, улсын комисс хүлээж аваагүй Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр зам дээр нээлтийн үйл ажиллагааны дараа осол эндэгдэл гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

Э.БОЛД

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.