Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

“Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг Монгол улсад 2012 оноос эхлэн тэмдэглэн ирсэн ба  11 дэхь жилдээ “Өрхийн эмч-Үргэлж тантай хамт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг угтан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран дараах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж оролцсон байна.

2022 оны 05 дугаар сарын 19-нд “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд зохион байгуулагдсан ба арга хэмжээнд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд,МӨАУМХ-ны ерөнхийлөгч С.Ламбаа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа болон холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд, иргэд оролцлоо.


Өдөрлөгийг Бодлого төлөвлөлтийн дарга Б.Буянтогтох нээж хэлсэн үгэндээ “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэсэн ба Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. 2021 онд Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон үйл ажиллагааны нэг нь эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж  эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд нь суурилсан санхүүжилтийг нэвтрүүлсэн ба анхан шатны нэг иргэнээр тооцсон суурь тарифыг 2 дахин нэмэгдүүлсэн ба цаашид ч санхүүжилтийг нэмэгдүүлэх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Арга хэмжээний үеээр иргэдэд зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээг Мобайл технологи ашиглан хийж, зүрх судасны өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийн, дасгал хөдөлгөөний иргэдэд зааж сургасан ба давхардсан тоогоор 700 гаруй иргэн хамрагдсан.
Өрхийн эмч нар үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн ба Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын  дэгдэлтийн  хүнд үед эрүүл мэндийн салбарт ирсэн  ачааллыг нэр төртэй хуваалцан иргэдэд эрүүл мэндийн анхан шатны  тусламж, үйлчилгээг үзүүлэх  үүргийг тэргүүн эгнээнд хүлээн ажиллаж, олон зуун мянган иргэнийг эмчлэн, эрүүлжүүлсэн та бүхнээр бахархаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.