Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал зохион байгуулагдлаа

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран  “Агаар, орчны бохирдлыг бууруулах  үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”  сэдэвт хурлыг Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Уг хуралд Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн энэ үеэр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оны 12-р сарын 14-нд зохион байгуулсан “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” зөвлөлдөх уулзалтаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын холбогдох байгууллагуудын мэдээлэл, хөгжлийн байгууллагуудын төлөөллийн мэдээлэлтэй танилцан, цаашид  хэрэгжилтийг эрчимжүүлж, эрүүл, аюулгүй орчныг бий болгох тавьсан зорилгоо хангахад чиглэсэн үр дүнд хүрэхүйц салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хэрэгжүүлэх арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.