Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай
Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь  хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм. Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай төдийгүй хүүхдийн амьдралд хамгийн сайн эхлэл болдог. Эхийн сүүгээр хооллох нь нялх, балчир насны хүүхдэд тохирсон,  аюулгүй, шим тэжээлтэй, хүртээмжтэй хоол хүнс бөгөөд халдварт болон халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн дутал, эндэгдлээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм. Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурсаар байгаа ба өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна. Мөн  эхчүүдийн 47.3 хувь нь хүүхдээ 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллодог. Эхийн сүүгээр хүүхдээ хооллох үзүүлэлт манай улсад буурч байгаа нь өөр хоорондоо уялдаатай олон шалтгаантай. Амьдрал, амьжиргаагаа залгуулахын тулд эхчүүд хүүхдээ төрүүлмэгцээ ажилдаа эргэн орох шаардлагатай болдог. Гэтэл төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт эх хүүхдээ хөхүүлэх, хөхний сүүгээ сааж хадгалах зориулалтын  тусгай өрөө тасалгаатай байгууллага хангалтгүй байгаа нь үр хүүхдийнхээ эрүүл, эсэн мэнд амьдрахуйн эхлэл, сонголттой байх хүний эрх хэрэгжихгүй байгааг илтгэнэ. Нөгөө талаас хүүхдээ хөхүүлэх боломжгүйгээс сүүн тэжээлээр хооллодог эхчүүд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүйгээс хүүхдийн сүүн тэжээлийг найруулан бэлдэхэд бэрхшээлтэй тулгардаг.

 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийн хүрээнд эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг уламжлалт ёсоор таниулан сурталчилж байна. Цаашлаад  эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих, таниулах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. Үүнд:

  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай багц арга хэмжээний нэг хэсэг болгох
  • Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг бодлого, хариу арга хэмжээний тэргүүн чиглэл болгох
  • Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох.
  • Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид, худалдан борлуулагчдын сурталчилгааны нөлөөллөөс хамгаалан, зөв мэдээлэл, мэдлэгтэй болгох.
  • Эхчүүдэд чанартай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын ур чадварыг сайжруулах зэрэг орно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.