Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Баярлана гэдэг балгахын нэр биш

“Өнөөдөр л уухгүй юм шүү” гэсэн зорилгыг өдөр бүр өөртөө тавиад архинаас татгалзаж, амьдралаа өөрчлөхийн төлөө зүтгэж яваа нэгэн байхад согтууруулах ундааны хамааралтай болсноо мэдэхгүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг бүлэг бий.  “Архинд донтох нь өвчин юм. Өвчтэй хүнд эмч хэрэгтэй байдаг шиг архинд донтсон хүнд тусламж зайлшгүй шаардлагатай.

Архины донтолтод эдгэнэ гэх ойголт байхгүй. Энэ бол сэтгэцийн өвчин. Нэг хундага амсах л юм бол 1000 хундага ч багадахаар. Энэ өвчинтэй насан туршдаа тэмцдэг. Эмчлүүлээд л зүгээр болчихдог өвчин биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Нийгэмд архи уух олон шалтгаан бий. Баяр ёслол, стресс, уур бухимдал зэргээс үүдэлтэйгээр архи уух нь элбэг. Мөн Түр зуурын гуниг гутрал, уйтгараа архиар тайлж, хэсэг зуурын “жаргал”-ыг мөнх юм шиг эндүүрсээр эцэстээ архинд донтох эмгэгтэй болж байгаа. Архи нь уураг тархи, төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээж, элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхай зэрэг бүх л цуллаг эрхтэнд сөргөөр нөлөөлдгийг эмч нар хэлж буй. Зөвхөн тухайн хүний бие махбодыг өвчлүүлээд зогсохгүй гэр бүл, хайртай дотнын хүнийнх нь сэтгэл зүрхэнд хар толбо үлдээдэг. Архи уудаг хүний гэр бүл, үр хүүхэд нь үргэлж айдас, дарамт, хүчирхийлэл дунд байдаг.

Архи нь хүнсний бүтээгдэхүүн шиг хүний биед дутагддаг зүйл биш болохыг сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар хэлж байна. Харин манайхан “Хүний биед спирт дутагддаг”, “Нэг удаа уухад яав гэж” хэмээн тоглоом шоглоомоор нэгнээ уруу татах, баяр ёслолын үеэр нэгэндээ согтууруулах ундаа бэлэглэх зэрэг нь архины хамааралтай болоход нөлөөлж буй үйлдэл юм. Энэ бол таныг архинд уруу татаж буйн хамгийн том хэлбэр гэдгийг санах хэрэгтэй.

Архи согтууруулах ундааг согтох гэж хэрэглэх бус, зохист хэмжээнд хэрэглэх нь тохиромжтой. Эсвэл бүр татгалзах хэрэгтэй.

Иймд “Иргэд залуучуудад, амралт, баяр ёслолыг архидан согтуурахгүйгээр тэмдэглэх шинэ соёлыг төлөвшүүлэх нь” нөлөөллийн аянд нэгдэхийг уриалж байна. 

Баярлана гэдэг балгахын нэр биш...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.