Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хувцас судлалын төв “Инновацийн лаборатори”-той боллоо

Оёдлын үйлдвэрийн салбарын болон хувцас судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор хувцас судлалын төв нь одоогоос 19 жилийн өмнө анх байгуулагдаж байжээ.

      ШУТИС-ын ҮТС-ийн Хувцас судлалын төв өнөөдөр Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯамны дэмжлэг, АХБ-ны “ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр үйлдвэрлэл сургалтын загвар төв- Инновацийн лабораторийг 21 төрлийн 36 ширхэг тоног төхөөрөмжөөр тоноглон байгууллаа.

  Энэхүү лабораторид  оёдлын үйлдвэрийн эсгүүрээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүрэн үйл ажиллагааг явуулах CAD программ, хагас автомат тоног төхөөрөмжүүдийг 4 сургалтын танхимд байршуулсан юм. Манай улсын оёдлын үйлдвэрүүд хэт жижгэрснээр үйлдвэрүүд шинэ техник технологи болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж өөрийн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд мэдлэг, мэргэжлийн ур чадвар дутагдах байдал байнга үүсч байдаг. Үйлдвэрлэгчдэд үүсдэг энэхүү асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг ШУТИС-ын Хувцас судлалын төвийн Инновацийн лаборатори улсын хэмжээнд явуулах юм.
  ШУТИС-ын ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ШУТИС-ийн Хувцас судлалын салбарын эрдэмтэн багш нар олон жилийн судалгааны үр дүнд Монгол орны байгаль цаг уурын нөхцөл, монгол хүний бие бялдар, материалын онцлогт тохирсон хувцас үйлдвэрлэх үндэслэлийг боловсруулсан юм.
 Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эх орны малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, нэхий болон ажлын дулаан хувцас үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлага болох хэрэглэгчийн хүсэлтэд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зохион бүтээлт технологи ажиллагааг автоматжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг удирдах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хувцас үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг  дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор ажиллаж байна гэлээ.

      ШУТИС-ийн захирал Б.Очирбат, 2014 онд ХХААХҮЯам, АХБ-ны Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжил төслийн дэмжлэгтэйгээр “Хүний биеийн 3D” хэмжилзүйн лаборатори байгуулсан бөгөөд энэ онд Монгрол хүүхдийн биеийн хэмжээний судалгааг гүйцэтгэн үр дүнгээр Монгол Улсын үндэсний 3 стандарт боловсруулан батлуулсан. Энэ нь хүүхдийн хувцаснаас гадна хүүхдийн эргономикийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй хүүхдийн хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулах нийгмийн чухал ач холбогдолтой судалгаа болсон гэв.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан  Хувцас судлалын төвийн Инновацийн лабораторийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл хамт байж байж сая инноваци бодит ажил болно. ШУТИС-ын ҮТС-ийн Хувцас судлалын төв өнөөдөр Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯамны дэмжлэг, АХБ-ны “ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр үйлдвэрлэл сургалтын загвар төв- Инновацийн лабораторитой болж байгаад ихээхэн ач холбогдол өгч, талархаж байгаагаа илэрхийлье. Энэхүү лаборатори зөвхөн оюутнуудыг сургах бус ЖДҮ-лэл эрхлэгчдийг сургах, салбарын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг ахиулахад нь дэмжлэг болох байх гэж итгэж байна.  . Салбараа ажлын байраар хангах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед энэхүү ажлыг цаашид салбар яам, сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна гээд сургуулийн хамт олон, АХБ-ны төлөөлөл, багш оюутнуудад амжилт хүслээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.