Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Ерөнхий сайдаа, чаддаг юм бол мега төслүүдээ урагшлуул, танд ухрах зам байхгүй

                    Шинэчлэл, өөрчлөлтийг  түүхийн бүхий л цаг үед хүлээн зөвшөөрөхөд амаргүй байж ирсэн. Өнөөдөр хаа сайгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын яриад байгаа мега төслийн том, жижиг,  хэрэгтэй,  хэрэггүйг ярьж байна. Мөн олны хэл амны бай болоод буй эрчим хүчний реформ бол хэзээ нэгэн цагт, хэн нэгэн хийх л байсан өөрчлөлт юм. Харин ч парламент дахь зарим нам Засгийн газарт багтаж орсон  энэ цаг үед л гацсан, урагшлахгүй байгаа төслүүд рүү хүч тавин орж, өөрчлөлт рүү зориглож байна. Ийм боломж дандаа таараад ч байхгүй.

  Дангаараа засгийн газраа бүрдүүлсэн нөхцөлд галыг өөр дээрээ авахыг хүсэхгүй, тулж ирсэн үнэнээс зугтаж ирсэн байдаг юм, эрх барьж байсан намууд. Тиймээс хамтарсан энэ үед реформ хийх, мега төслүүдээ урагшлуулахаар анхнаасаа сайтар тохирсон нь Л.Оюун-Эрдэнийн санаа байсан. Ямар ч байсан чуулганы индэр дээрээс энэхүү төслүүдээ явуулах болсноо зарласан.

    Бид эрчим хүчний реформыг зөвхөн үнэ нэмэх төдийгөөр ярьж, ойлгож, эсэргүүцэж байна. Чухам ингэж эцэргүүцэхээс айж л энэ чухал салбарын асуудал урд хормойгоо хойд хормойгоороо нөхтөлөө аргацааж ирсэн байдаг. Бид дулаан, цахилгаангүй хөдөө хотгүй хөлдүүс болоход тун ойрхон байгаа. Хотын дулааныг хангаж, биднийг өнтэй өвөлжүүлэх гэж мэрийдэг Багануурын уурхайнхан гэхэд л ёстой л арван жилийн өмнө тулгараад сануулж байсан нөхцөл байдалтайгаа өнөөдрийг хүрсэн. Өөрсдөө ингэж аргацааж, өөр улсаас эрчим хүчний хараат байдалтай хөөрхий бидний монголчуудын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Үнэн хэрэгтээ бол үнэ нэмэх нь  төсөв нэмэгдүүлэх юм уу, ашиг олох гэхээсээ өртөгтөө хүргэх гэсэн л санаа. Ямар их алдагдалтай явж ирснийг иргэн бүр ухаж ойлгох цаг ирсэн. Бид өөр зүйлд гар татахгүй хэрэглэж заншсан. Хэрэгтэй хэрэггүй мэдээлэл нүүр номоос олж үзэх гэж дата худалдаж авахдаа зориулдаг мөнгөнөөсөө багыг бүх хэрэгцээнд нь хамаатай цахилгааны үнэ нэмэгдэх тухай ярих төдийд л ааг омгоо багтааж ядан буруутгаж эхэлсэн. Юуг зөв, юуг бурууг тунгаан бодож, арай томоор сэтгэж, асуудалд ханддаг болмоор байна аа. Эх оронч энэ тэр чинь иймэрхүү үед л хэлэх ёстой үг юм шүү дээ. Өөрийнхөө чухал хэрэгцээнд мөнгө гаргаж чадахгүй, эсэргүүцнэ, жагсана гэж орилохоо нэн тэргүүн тавихаа хэзээ болих вэ. Зарим улстөрч эрчим хүчний үнийн чөлөөлөлт, үнэ нэмэх талаар хөндөж эхэлмэгц л дээр, доргүй хашгичиж эхэллээ. Энэ чигээрээ цааш явах ямар ч боломжгүй.

  Яриад байгаа мега төслүүдээ явуулж чадвал Монголын парламент 126-уулаа болж, иргэдийн сонголтыг сөрөн байж өвөр түрийдээ орлоо гэж загнуулсны үр дүн гарна. Хичнээн жил яриад улстөржилт, элдэв захиалгат жагсаал, хуурамч эх орончдоос болж хөгжлөөс ухарсныг бэлээхэн харж байна.  Мега төслүүд урагшлах ёстой. Монгол Улс хөгжих хэрэгтэй. Дотоодын улстөржилт, амин хувиа бодсон арчаагүйтэлт чинь энэ улсад өндийх сөхөө өгөлгүй өдийг, хүргэсэн.

    Хэдүүлээ одоо учиртай шүүмжилж байя. Зөвийг зөв, бурууд нь хатуу хандъя. Тэгэхгүй бол зөв, буруугүй л үзэн ядаад эсэргүүцээд байвал энэ улс орон чинь хэцүүдлээ. Гадны ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, даалгавар авчихаагүй л бол мега төслүүдийн хувьд Монголд зайлшгүй зоригтой хийх шаардлагатай байна. Улс төрөө арагш тавьж, улсынхаа төлөө хийе гэж дуугарсан дээр нь дэмжээд явчихъя. Харин төслийн нэрээр идэж, ууж, хулгай хийх санаархал цухалзвал шүүмжилсэн шиг шүүмжилье.

 Үнэхээр 14 мега төсөл нь хэрэгжээд эхэлвэл энэ бол аж үйлдвэрийн хувьсгалын дайны том үйл хэрэг болно. Сонгуулиар саналаа өгч ялуулсан юм чинь хийхийг шаардаж сууя. Энэ бүхнийг үнэхээр хийж чадвал одоо нээрээ юу хэлэхэв дээ.

   Үүн дээр л нэгдэж монгол хүний саруул ухаанаа харуулцгаая. Болгоё гэвэл өвсөөр ч цоож онгойлгож болно гэж ярьцгаадаг биз дээ. Одоо бидэнд ухрах зам үгүй. Урагшлах боломж байдаг бол хичээж үзье. Дэмий цаг үрдэг датааныхаа мөнгийг амьдралын амин чухал хэрэгцээ тог цахилгаандаа төлж суръя.  

    Харин Ерөнхий сайдаа, эрх баригч намын эрхэм даргаа, чаддаг юм бол мега төслүүдээ л ургашлуул, танд ухрах зам үлдээгүй. Энийг хийчихвэл эр зоригийг чинь бахдаад суухаа бид мэдье, барахгүй бол дандаа хошгироод сууна гэж юу байхав. Монголын ард түмний олонхи итгэл хүлээлгэсэн. Бид танд итгэсэн. Одоо яахыгаа, мэдэж байгаа гэж найднам.

                                                                                                        Д.Жамц

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.