Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Тэмбүү өвчнийг ялан дийлж, эрүүл хүүхэд төрүүлжээ

Тэмбүү өвчний гаралт ихэсч байгаа нь эхээс урагт дамжин халдварлах, төрөлхийн тэмбүүтэй нярай төрөх тохиолдлыг ихэсч байгааг холбогдох албанаас мэдээлж байна. Тодруулбал, өнгөрсөн онд бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тохиолдол улсын хэмжээнд хүн амдаа харьцуулбал 6400 тэмбүү шинээр оношлогдсон тоо гарч байна. Харин энэ 2019 он гарсаар халдварт өвчлөлийн 35-40 хувийг бэлгийн замаар халдварлах өвчлөл, үүнээс тэмбүүгийн гаралт өндөр хувийг эзлэх болжээ. Сүүлийн таван жилийн дунджаар 10 мянган хүн амд ногдох дундаж өвчлөлөөс дараах аймгууд 20 гаруй хувиар өндөр гараад байгаа аж. Үүнд, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот хорж байна. Харин хамгийн бага тэмбүүгийн гаралттай аймгаар Булган, Дархан-Уул орж байна. Манай улсын хэмжээнд өнгөрсөн жил төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ. Тэмбүү өвчний тархалт улсын хэмжээнд өндөр байгаа бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсад, нийгмийн эмзэг бүлэгт өвчлөл өндөр байдаг талаар албаны эх сурвалж хэлж байна. Доор нэгэн баримт дурдъя.

Гэр бүл болоод удаагүй залуу хос анхны үрээ өлгийдөн авах мөчөө хоног тоолон хүлээж байв. Хайртай хүнийхээ хүүхдийг төрүүлэхээр зэхэж, бие давхар болсноо мэдсэн даруйдаа эх хүн болох зөн совингоо баяртайгаар хүлээж авсан Э бүсгүйн хувьд гэнэтхэн цочирдмоор аймшигтай мэдээ дуулах нь тэр. Жирэмсний хяналтдаа ороод бүртгүүлээд удаагүй байтал шинжилгээгээр түүнийг тэмбүү өвчтэй гэх хариу гарсныг дуулгав. Тэмбүү гэх нэрийг хальт дуулж явснаас хэзээ ч өөрийгөө тэр тусмаа бие давхар  болсон хойноо энэхүү гайт айхтар өвчний тусна чинээ төсөөлөө ч үгүй явсан тэрээр хамгийн түрүүнд амиа хорлох бодол орж ирснийг тэрээр эмчдээ нуугаагүй ярьсан байдаг. Нөхөр Б нь Говь-Алтай аймагт алтны уурхайд ажилладаг. Алтны уурхай гэхээсээ илүүтэй нинжа гэж нэрлэгдсэн маягаар алтны компанид цалин боломжийн гэдгээр ачигчаар ажиллаж байв. Залуу гэр бүлийн хувьд 14 хоногтоо гэрээсээ хол ч 14 хоногт хотод гэртээ амарчихна. Хотод байх хугацаандаа таксинд явж амьжиргаагаа залгуулчихдаг болохоор сарын цалин хоёр ажлаас ороод ирэх боломжтойд сэтгэл нааштай байдаг байсан аж. Гэтэл...

Анхны үрээ төрөх сургийг баяртайгаар хүлээж суусан залуу хос тэмбүү гэх айхтар өвчний өмнө яахаа мэдэхгүй самгардав. Хэн хэндээ бурууг өгөх тэр тусмаа уул уурхайд гэрээсээ хол ажилладаг эр нөхөртөө бурууг шууд тохож  салах, эсвэл өөрөө амиа хорлох, гэрийнхэн ойр тойрны хүмүүс мэдчих вий гэсэн айдас хүйдэс гээд л яг яах ёстойгоо мэдэхээ байсан тэр үед азаар аврал гарч ирэх нь тэр. Шинжилгээ өгсөн харьяа дүүргийн эмч өрөөндөө дуудаж, Э бүсгүйг юуны өмнө тайван хандахыг сануулаад “Маш яаралтай эмчилгээнд орж чадвал эмчлэгдэх бололцоотой өвчин” гэдгийг сайтар тайлбарлажээ. Бие давхар хүн яаж эмчлэх юм бэ, надаас эрүүл хүүхэд төрөх боломж байгаа гэж үү гэж асууж байв. Гэвч хорвоогийн бараантай нүүр нэгэнт тулсан учраас үзээд алдах л ёстой гэж шийджээ. Ингээд хэвлий дэх үрээ бодож эхлээд эмчлэх дараа нь нөхрөөсөө салах тухайгаа шийдье гээд эмчийн заавраар эмчилгээнд хамрагдсан байна. Бие давхар хүний хувьд анхаарвал зохих бүх хориг дэглэмийг чанд сахив. Эмчийн үзлэгт оров. Тэмбүү өвчин илрээгүй гэх гайхалтай сайхан мэдээг дуулав. Гэвч нуугдмал үе байх вий гээд дахиад шинжилгээнд ордог гэдгийг эмч хэлсэн нь шууд баярлах асуудал биш гэдгийг ойлгуулжээ. Дахин шинжилгээнд орлоо. Муухай балиар өвчин илэрсэнгүй. Эмч зөвлөсний дагуу гэр бүлийн хүнтэйгээ хамт эмчилгээнд орсон болохоор эр нөхрөөс нь ч бас өвчин илэрсэнгүй гэх сайхан мэдээг дуулжээ. Хэдийгээр өөрсдөө эрүүл болсон ч таван сарын дараа төрөх хүүхэд эрүүл байх уу үгүй юу? Шаналж бодох асуудал их байсан ч аль болох эмчийн зөвлөснөөр сайн сайхан юм бодох, бие давхар үедээ стресст орж болохгүй гэх зөвлөгөөнийг дагахыг хичээвч ч нэг л чадахгүй байсаар анхны үрээ өлгийдөн авах цаг ирж төрөх болжээ. Энэ гашуун бараан өдрүүдийг хамтдаа гар гараасаа барьж туулсан залуу хос анхны хүүхдээ эв эрүүл саруул угтан авсан юм. Одоо тэдний хүүхэд цэцэрлэгт эрүүл саруул цовоо торниун өсч яваа. Ээж, аав байх хариуцлагыг яс махандаа хүртэл мэдэрсэн гэр бүл өнөөдөр аз жаргалтайгаар дараачийн үрээ хоног тоолон хүлээж байгаа гэдгийг эмч ярьсан юм. Хүний өвдөх ямар хүсэл зоргоор болдог биш. Харин аврал болсон алтан гарт эмчид юугаар ч үнэлшгүй баярлаж явдагаа илэрхийлсээр байсан гэдгийг эмчлэгч эмчийн ярианаас сонссон юм. Эмч хүн тэр тусмаа хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд нэрийг нууцлан, тэмбүү өвчнөөр өвдсөн жирэмсэн эхийн гашуун түүхийг ярьсныг дээр бичиглэв. Бусдад сургамж болох бас сэрэмжлүүлэг болгох үүднээс бас энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж, өвдсөн тохиолдолд эрүүл хүүхэд төрдөг гэдгийг сайтар ойлгоосой гэдэг үүднээс сэтгүүлч хүсэлт тавьсны дагуу эмч нэгэн жишээг ярьсан хэрэг. Хамгийн гол нь цаг хугацаа алдаагүй байх, бие давхар болонгуутаа хяналтдаа орох нь аливаа өвчний эмчлэх боломжийг олгодог гэдгийг чухалчлан эмч хэлж байв.

Бэлгийн замын өвчин дотроос урхагтай нь тэмбүү. Зарим тохиолдолд өвдсөн даруйдаа ил мэдэгдэхгүй нуугдмал байдлаар хүний биед байх аюул бий. Уг өвчин арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас аюултай гэдгийг сэрэмжлүүлэн байв. Тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой, удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг. Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлүүлээгүй тохиолдолд тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэл гардаг. Харин жирэмсэн үед энэхүү өвчнийг эрт илрүүлсэн бол эмчийн зааврын дагуу эмчилгээнд яаралтай хамрагдах аваас эрүүл хүүхэд төрөх боломжтой гэж байв.

Д.БАЯРМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.