Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Парис 2024: Олимп зохион байгуулахын ач холбогдол

Парис 2024 Олимпын үеэр Олимпын наадам зохион байгуулах нь улс оронд олон төрлийн өөрчлөлт авчирдгаас заримыг дурдвал;

  • Эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт
  • Ирээдүй хойч үедээ зориулсан дэлхийн хэмжээний спортын дэд бүтэц
  • Үндэсний эв нэгдэл, дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөх боломжтой байдаг.

Олон улсын олимпын хорооны (IOC) ирээдүйн олимп хийх хотуудын комисстой хийх уулзалт маань ойртож байна. 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах орныг энэ жил эсвэл ирэх жил тодруулна.

Монгол бол Залуучуудын орон гэж хэлж болно. 3 сая гаруй хүн амын 70 хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг. Бид Залуучуудын Олимп, Олимпын наадмуудад өндөр амжилт гаргаж ирсэн. Хэрэв бид 2030 оны Залуучуудын Олимпыг эх орондоо зохион байгуулбал спорт, биеийн тамирыг өргөнөөр хөгжүүлж, соёл, аялал жуулчлалаа дэлхийд сурталчилж, нийт үндэстнийг нэгтгэх онцгой ач холбогдолтой.

2026 оны Залуучуудын Олимп Африк тивд анх удаа, Сенегал улсын Дакар хотод болно. Хэрэв Монгол Улс 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулах эрх авбал энэ тэмцээнд оролцох залуу тамирчдын хөгжлийг дэмжиж, боловсрол, биеийн тамир, олимпын үнэт зүйлс болох амжилт, хүндлэл, нөхөрлөлийг түгээн дэлгэрүүлэх олон улсын хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлэх боломжтой.

2024 оны арванхоёрдугаар сард Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны бүх гишүүдийн хуралдааныг зохион байгуулж, 2030 оны Залуучуудын Олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө ажиллах саналыг бүрэн дэмжсэн. Энэ нь Монголын олимпын хамт олны нэг зорилготой, тууштай байгааг илтгэж байна.

Олимпын наадам бол дэлхийн удирдагчид болон шийдвэр гаргагчдын уулзаж, харилцаа тогтоож, шинэ хамтын ажиллагаа үүсгэх бас нэгэн талбар юм. ОУОХ-ны гишүүд Монголыг өөрсдийн нүдээр харах, бидний спортын уламжлал, залуучуудын хүсэл эрмэлзэл, зохион байгуулах чадамжийг дэлхий нийт үнэлэх, цаашлаад Спортын дипломат уулзалтууд нь зөвхөн 2030 оны наадмыг зохион байгуулах тухай төдийгүй Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоо, хөгжлийн томоохон боломжуудыг нээх чухал алхам болох юм.

Энэ л бидний зорьж буй #YOG2030Mongolia төслийн ач холбогдол! Монгол Улс энэхүү Олимпын наадмыг зохион байгуулах чадвар, хүсэл эрмэлзэл бий. Гэхдээ олон нийтийн болон төрийн бүрэн дэмжлэг хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.