Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
COP17-г амжилттай зохион зохион байгуулах нь Монголын хувьд өгөөжөө өгнө

        Эх дэлхий ганц. Бид хэдийгээр өөр өөр улс оронд, соёл хэл заншил өөр, ггазар нутгийн байршил янз бүр ч гэлээ нэг эх дэлхийн үр сад. Дэлхий дээр амьдарч буй амьд бодгал бүхэнд хамаатай зүйл бол дэлхийн дулаарал. Дэлхийгээрээ санаа зовнин анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө зарж буй нь учиртай юм.

     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам гээл манай хэд хээн яамныхан ирэх онд болох сайд COP17-г амжилттай зохион байгуулахаар байдгаараа л мэрийцгээж байна. Цөлжилттэй нүүр тулсан улс орны том жишээ болоод буй манай улс COP17-г амжилттай зохион байгуулах нь тун чухал бөгөөд хэдийгээр зохион байгуулагчийн хувьд хөрөнгө мөнгө гарч байгаа ч буцаад ирэх өгөөж нь хэд дахин их юм. Яг одоо Бразилд COP30 болж байна. Манай улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар албаны хүмүүсийн хамт тийш мордлоо. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар шинэ шатанд гаргасан улсынхаа үүрэг амлалтыг дэлхий дахинд танилцуулна.

      Тус яамныхан гадаад томилолтоор дахин дахин яваад байгаа нь ирэх онд манай улсад зохион байгуулах COP17-г амжиоттай зохон байгуулах зорилготой холбоотой бөгөөд албаны уулзалтууд болон хөрөнгө оруулалт татах зорилготой юм.

   Ирэх оны энэ том арга хэмжээний  бэлтгэл ажил гэж нүсэр юм болж байгаа.    COP17-г Монголд зохион байгуулах гэж 2022 онд зөвшөөрөл олгож,  манай төр засаг анхаарал хандуулж, зохион байгуулах эрх олж авснаас хойш тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хангаж ирсэн ч хийх ажил чамгүй их байна.  

    COP-ын гурван төрлийн хурлын нэг болох Цөлжилттэй тэмцэх асуудлаар хуралдах  COP17 ирэх наймдугаар сард Монгол Улсад болохоор төлөвлөгдсөнийг дээр дурдсан бөгөөд  дэлхий нийтийн манай улсын зүг хандана.   Ийм нүсэр ажлыг зохион байгуулж байгаа нь учиртай. Тухайн улсдаа өгөөжөө өгдөг бөгөөд бизнес аялал жуулчлалын хувьд том хөрөнгө оруулалт болдог.  Энэ нь хувийн хэвшлийнхэнд бол том олз юм.  Дэлхийн дээд хэмжээний удирдагчид ирдэг учир Засгийн газар бодлогоо танилцуулах ч боломж  олдоно. Бид хэр сүйхээтэй байна, тэрнээс их зүйл шалтгаална.   Нийт газар нутгийн гуравны хоёр хувь нь цөлжилтөд өртөөд байгаа манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн бусад эрсдлийг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын анхаарлыг өөрт татаж, энэхүү томоохон хурлыг зохион байгуулж байгаа нь ач холбогдлын хувьд өндөр.

Бид үүнд бэлэн үү. Хийж байгаа зүйлсэд нэмэр болдоггүй юмаа гэхэд нэрмээс болохгүйхэн шиг дэмжээсэй гэж хүсэх л юм.  Дэлхийн 197 орны 10 мянган хүн хүлээж авна гэдэг амаргүй.  Эдийн засаг, бизнес, байгаль орчны асуудлаас гадна дэлхийн удирдагч нарт улс орны бодлогоо ч нэгэн дор хүргэж болох боломж гэж COP17 юм.  

  Монголчууд эртнээс байгалиа дээдэлж ирсэн ард түмэн.   Манай улсад зохион байгуулах гэж буй Цөлжилттэй тэмцэх асуудлаарх бага хурлын гол анхаарал хандуулах асуудал нь газрын доройтол, цөлжилт гэх мэт зүйлс юм.  

 

Энэ том чуулган  манайд амжилттай болвол  тун ашигтай байх боломжтойг өөр улс оронд болсон  хурлуудаас харж болно. Түүнчлэн түншлэл хөрөнгө оруулалт аль ч салбарт татахад хөшүүрэг болох томоохон боломж бий болно гэсэн үг.

   Хот газрын бид цөлжилтийг нүдээр байнга харж, мэдрэхгүй байгаа учраас тэр бүр анзаарахгүй. Харин байгальтайгаа шууд харьцдаг малчин, тариаланчид үүнийг мэдэрч, мэдэж байгаа. Тэдний ахуй, амьдралд шууд нөлөөлдөг, нүдэн дээр нь бролж байгаа үйл явц.

Газар нутаг дээрээ COP17 зохион байгуулах гэж байгаа юм чинь мэдээж манай улсын асуудал эн тэргүүнд хөндөгдөх боломж ирэх наймдугаар сард болох талуудын бага хурлаарр бүрдэнэ. COP бол НҮБ-ын стандартын дагуу явдаг хурал хэдий ч зохион байгуулагч оронд давуу тал мэдээж байдаг. Манайхан ч энэ давуу байдлыг ашиглан арван жилийн хугацаанд хэрэгжих 3 санаачилга дэвшүүлэх гэж байгаа юм билээ. Энэ нь нэгд, бэлчээрийн санаачилга, хоёрт, усны асуудал, гуравт хувийн хэвшлийн салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг байгаль орчинд ээлтэй байлгах асуудал гэнэ.

Анхаарлыг зөв хандуулж, амжилттай зохон байгуулж чадвал томоохон төсөл хөтөлбөар хэрэгжих боломж ч бий. Дэлхий нийтийн анхаарлыг эх орны минь зүг татах COP17 хурал эхлэх хүртэл 270 гаруйхан хоног үлдээд байна. Бэлтгэлээ сайн хангах, гадаад улс орнуудтай сайтар харилцаа, холбоогоо бэхжүүлэн, уулзалт ярилцлагууд хийх нэн шаардлагатай энэ үед COP17-г зохион байгуулах Үндэсний хорооныхныг гадаад явлаа гэх мэт өчүүхэн шалтагаар бүү улс төр хийж, шүүмжлээрэй. Бүхэл бүтэн улс орон байна даа. Нүүр улайлгахгүй зохион байгуулах гэж яам тамгын хэд чинь чадлаараа мэрийж байгааг ойлгоорой.

     Хэн нэгэн идэж уучих вий, гэсэн айдсаас үүсэлтэй юун түрүүнд дургүйцэн шүүмжлэх аяс цахим орчинд харагдаж байна. Ер нь олоон улсын томоохон хурал, чуулган зохион байгуулах асуудал яригдахад ийм хар сэр явж л байдаг. Гэхдээ үр өгөөжийг нь цаашлаад олон хүний нойр хугаслан зүтгэж байгаа хөдөлмөрийг дур зоргоор үгүйсгэх нь харамсалтай. За юутай ч энэ арга хэмжээ сайн болоосой гэж залбираад л хүлээж байя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.