Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Сумъяабазар дарга аа, давсаа цац, давсаа цац!

Улаанбаатар хотод бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд автозам, гудамж талбайд цас мөснөөс үүдэлтэй хальтаргаа, гулгаа нэмэгдэж, хаа саагүй хальтарсан, унасан иргэд. Үүнийг харсан надад цас цэвэрлэдэг ажилтан, хайлуулдаг давс нь ч хаачсан юм бол... гэсэн бодол төрөв.

Ганц өнөөдөр ч биш аль арван сараас эхлээд Улаанбаатарын зам цасандаа дарагдаж байна. Хүүхэд, хөгшидгүй халтиргаанаас гэмтэж Гэмтлийн эмнэлгийн ачаалал асар их байна. Автомашинууд мөргөлдөж, хүмүүс бэртэж байна.  Жишээлбэл 2020.12.03-ны шөнө Энхтайвны гүүрэн дээр гурван удаагийн зам тээврийн осол гарч, 1 иргэн гэмтсэн. Харин эдгээр осол гаргасан жолоочид нь согтууруулах ундаа хэрэглээгүй гэсэн дүгнэлтийг ТЦА-наас гаргасан байсан.

Ослын улмаас иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа хэдий ч ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс үүдэлтэй гэж албаныхан тайлбарлана. Өглөө, оройдоо зам дээр толь шиг мөстсөн зам дээр машин байтугай явган хүн явахад бэрх болдог нууц биш. Хөл хорионы үед замын хөдөлгөөн сийрэг байгаа хэдий ч мөстсөн зам, талбайн цасыг тогтмол цэвэрлэх ёстой.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 3495 тонн давс, 4747 тонн бодисыг нөөцөлжээ. Энэ жилийн хувьд өмнөх оноос 30-50 хувиар нэмэгдүүлж, нөөцөлсөн гэдгийг мэргэжилтэн хэлж байсан тэрхүү нөөцөлсөн давс, бодис хаана байна вэ?

Үе үе л цас цэвэрлэлээ, тэдэн тонн давс, элс цацлаа. Нөөц ийм байна, тийм байна гэсэн мэдээ явах юм. Үнэндээ юм бүхэн нүдэн дээр ил байна, хот мөсөндөө дарагдлаа. Нисэх, Баянхошуу, Улиастай, Гачуурт, Чингэлтэй гээд замаас авахуулаад хотын төв хүртэл битүү мөсөн давхрагатай замтай байна. Зам халтиргаатай, хүмүүс баацаганаастай, жолооч нар айдастай. Ийм л байгааг, та ч мэдэж байгаа.

Зам дээр зөвхөн давс, бодис цацаад халтиргаа гулгаа арилдаггүй. Бодис цацсаны дараа автомашины дугуйн эргэлтэд хайлдаг зориулалттай. Хөл хориотой холбоотойгоор машины хөдөлгөөн харьцангуй бага байгаа болохоор бодисны хайлах хугацаа удаан байна. Одоо цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байгааг бид мэднэ. Гэхдээ зөвхөн ганц асуудалдаа анхаарал хандуулаад бусад асуудлаа мартаж болохгүй биз дээ. Хотын зам талбайн хальтаргаа гулгаа асуудал нь үе үеийн хотын дарга нарын чихнээс “уятай хонх” шиг байсан.  Улаанбаатарчууд бид зундаа усанд сэлж, өвөлдөө уран гулгалтаар хичээллэж байна гэх хошигнол хэзээ хүртэл үргэлжлэх вэ?      

Цаг уур, орчны  шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ойрын ирэх саруудад ахиу хэмжээний цас орж, хүйтрэнэ гэж мэдээлсэн. Энэ үед Улаанбаатар хот цасандаа дарагдаж л байг уу? Эцэст нь хэлэхэд Д.Сумъяабазар дарга аа, давсаа цац, давсаа цац!

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.