Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Цаазын ялаар хүчирхийллийн хэрэгт цэг тавьж чадах уу?

Би нэлээн хугацаанд бодлоо л доо. "Монгол Улсад цаазын ял хэрэгтэй юу?" гэж. Бас "Монгол Улс цаазын ял хэрэглэж байхдаа үнэхээр гэмт этгээдийг цаазалдаг байсан болов уу?" гэж.

Ингэхэд, ЦААЗ-ын ялын гүйцэтгэлийн чухам ямар төрлийг нь хэрэглэж, "ёсоор болгодог" байсан юм бол?

Нийгэмд энэ асуудлаас болоод байн байн хуваагдмал байдал үүсдэг. Хоёр гурван жилийн өмнө Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх нь зүйтэй гэж үзэж байсан. Цаазын ял байх ёстой юу гэдгийг ярихаасаа өмнө бид яагаад цаазын ялны тухай эргэн ярих болов гэдгээ санацгаая.

Одоогоос 3 жилийн өмнө дөрвөн настай бяцхан охин төрсөн аавдаа хүчиндүүлж, хойд ээждээ зодуулсаар амиа алдаж байсан. Тухайн жилийн 10-р сарын дундуур 5 настай охин хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хэрэг гарсныг бид санаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны 9-р сард 9 настай охин хойд эцэгтээ удаа дараалан зодуулсны улмаас амиа алдсан эмэгнэлт хэрэг гарсан. Ийм төрлийн хэрэг жил бүр давтагдаж, давтагдах болсгонд бид цаазын ялыг эргэн сэргээх тухай ярьдаг. Яг энэ мэт хүний ёсноос гажуудсан аймшигт хэрэгтнүүдийг “төсвийн мөнгөөр тэжээж шоронд бүх насаар нь суулгаж байснаас шууд алах хэрэгтэй” гэж зарим нэгэн хүмүүс ярьж байна.

 Тиймээс л бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг оноодог байх нь зүйтэй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзээд “цаазын ял”-ыг сэргээх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2017 оны 3-р сард албан бичгээр хүргүүлж байсан ч дэмжлэг авалгүй нам гүм болсон. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй, тэгэх ч ёсгүй бид мэднэ.

Тэгвэл ХУУЛЬЧ, судлаачид цаазын ялыг ЭРГЭН СЭРГЭЭН хэрэглэхэд ямар байр суурьтай байна вэ?

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо ТББ-ын тэргүүн Д.Моондой:  Үндсэн хуульд ард иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхтэй  гэсэн заалт байдаг. Үүнээс өөрөөр ял, шийтгэлийн тухай заалт байхгүй бөгөөд цаазын ял нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал юм. Шүүх эрх мэдэл эрхээ хэрэгжүүлэхийн тулд цаазын ялыг оруулж ирэх эсэх нь шүүхийн тухай хуулиараа л зохицуулагдах асуудал юм.

Үндсэн хууль судлаач Д.Ламжав: Ер нь цаазын ялыг сэргээх эсэх нь Үндсэн хуультай огт хамааралгүй бөгөөд олон улсын иргэний болон улс төрийн эрхийн пактын Нэмэлт II Протоколтой холбоотой асуудал шүү дээ. Хэрэв эргээд цаазын ялтай боллоо гэж үзэхэд сөрөг нөлөөллийг дагуулах эрсдэлтэй байгаа. Тодруулбал гэрчийг устгах эсвэл улс төрийн ашиг сонирхлын үүднээс өрсөлдөгчөө “намнах” зэрэгт энэ төрлийн ял нь ашиглагдах эрсдэлтэй.

Олон улсын эрх зүйч Б.Гүнбилэг: Иргэний болон Улс төрийн пактын II протокол нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Тухайн улс нэгдэн орсон л бол бандан тас гэсэн үг. Энэ саналыг хэрэгжүүлэхийн тулд бид юуны өмнө Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Үүний тулд УИХ хууль гаргана.  Гэхдээ цаазаар авах ялын талаар бид одоо ярих цаг биш, нэгэнт оройтсон. Нэгэнт олон улсын конвенцид нэгдэн орсны дараа цаазын ялыг эгүүлэн сэргээнэ гэвэл олон улсын эрхзүйд оролцогч субьектийн хувьд Монгол Улсын нэр хүнд унаж, доройтно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс татгалзсан. Улмаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг ялын төрлөөс хассанаар манай улс цаазын ялгүй орны тоонд албан ёсоор батах болжээ.

Харин одоо эргээд ямар арга замаар ЦААЗЫН ЯЛТАЙ болох вэ?

Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрх бөгөөд энэ хүрээнд цаазын ялыг ялын төрлөөс хассан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал манай улс энэ төрлийн ял хэрэглэх боломжтой болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 10.4-т заасан “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй" гэсэн заалт бий. Хэрэв эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах юм бол Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах боломж нь бүрдэх юм.

Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчилж, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулна. Харин Эрүүгийн хуульд хоёр хүртлэх хугацаанд хорих ялаар шийдгэдэг байна. Хэргийн хүндрүүлэх нөхцөл нь бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халдсан гэж үзнэ гэж тус тус заасан байдаг юм байна. Яг үнэндээ хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь бага байгаа учраас цаазын ялыг сэргээх нь зөв гэж хүмүүс яриад байх шиг.      

Гэхдээ цаазын ялыг оноодог болсноор гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт цэг тавьж чадах уу? Харамсалтай нь нийгэмд цаазын ял үүнд цэг тавина гэдэгт бат итгэжээ.

Миний бодлоор цаазын ялыг хэрэглэснээр далд хэлбэрт орших хүчирхийллийн хэрэг улам л үл үзэгдэгч болно. Тэр хэрээр охид эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил илрэхгүй гэсэн. Яагаад вэ гэхээр, Монголчууд чинь их аминчхан бодолтой хүмүүс шүү дээ. Одоогийн хуулиар хүчирхийллийн хэргийг мэдээлэх үүргийг хүлээлгэсэн ч цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна уу?  Хүний хэрэг надад ямар хамаа байнаа гэж бодсоор нүдэн балай, чихэн дүлий явдаг нь үнэн биз. Тэгэхээр цаазын ялыг сэргээснээр бид хүчирхийллийн гэмт хэрэгт цэг тавьж чадах уу?

Одоо цаазын ялыг сэргээх тухай мэтгэлцэхийн оронд хүн бүр ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ л биелүүлж сурвал ЯАСАН юм бэ...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.