Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өөрийнхөө найз нөхөд, тэдний гэр бүлийн хүмүүсийг ЭМЯ-нд ажиллуулахаар томилжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар шилжүүлэн ажиллуулах нэрийдлээр Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ, томилгоог Төрийн албаны тухай хууль зөрчин хийж байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас үүссэн хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан хүмүүсээс 21 мэргэжилтэн (төрийн жинхэнэ албан хаагч)-ийг яамны харьяа байгууллагад шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж, үндсэн чиг үүргээс нь холдуулж, харин эсрэгээрээ төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй 26 хүнийг ЭМЯ-ндаа ажиллуулахаар томилсон гэдэг мэдээллийг эх сурвалжаас мэдээллээ. Эдгээр 26 хүн нь Т.Мөнхсайхан сайдын ойрын танил тал, найз нөхөд, тэдний гэр бүлийн хүмүүс, хамсаатнууд байна.

  1. Ерөнхий эрүүл ахуйч, А. Бүзмаа 71 настай. Т.Мөнхсайхан сайдын найзын ээж,
  2. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Б.Цолмон Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар саяхан томилогдсон Энхболдын эхнэр, Т.Мөнхсайхан сайдтай нэг анги,
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Д.Ганцэцэг, МХЕГ-ын дарга Гантулгын нууц амраг, Т.Мөнхсайхан сайдын эхнэртэй нэг анги,
  4. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Энхцолмон, ЭХЭМҮТ-ийн эмч, Т.Мажилөнхсайханы нэг ангийн найз,
  5. Батчимэг, ГССҮТ-д ажиллаж байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  6. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Э.Золжаргал, ГССҮТ-д хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, гэр бүлийн найз,
  7. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Батдорж, Э.Золжаргалын нэг ангийн найз,
  8. Аудитын хэлтсийн дарга, Д.Мөнхцэцэг, ГССҮТ-ийн хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр,
  9. Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Б.Наранбаатар, Буриад Омбол ХХК-ний захирлын хүү,
  10. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Сүхдарь, Дэд сайд Ш.Анхмаагийн дүү,
  11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Амаржаргал, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадоржийн дүү,
  12. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан
  13. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалтын хэлтсийн мэргэжилтэн, Жавзандулам, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дүү гэх мэт хүмүүсийг томилоод байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Коронавирустэй тэмцэхийн оронд яамандаа халаа сэлгээ хийж, жирийн мэргэжилтэн нараа халж, өөрийн танил тал, найз нөхдөө хууль бусаар оруулжээ. Ийнхүү ЭМЯ-ны 40 хувь нь тангараг өргөөгүй албан хаагч нар болжээ.  Яамны газар хэлтсийн дарга нарыг солих нэрээр жирийн мэргэжилтнүүдийг шилжүүлэх нэрийн дор явуулж, ажил амьдралаар нь хохироож байна.

ХӨСҮТ, Энхсаран сувилал, Сэлэнгийн НЭ, БЗД-ийн НЭ, Хавдрын эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт Коронагийн халдвар алдаж эмнэлгийн дотоод халдвар гарч, эмч, ажилчид ард иргэдэд халдвар тараах эх үүсвэр болж байхад Сайд нь жирийн ажилтан нараа халж, өөрийн хүнээ авч байна. Мөнхсайхан Ажлаа хийж чадахгүй байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.