Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Томилгоо: М.Энхболдын хүмүүс “ЭрдэнэсМонгол” компанийг удирдана

Ерөнхий сайд “Цар тахлын үед халаа сэлгээний асуудал байхгүй шүү” гэж анхааруулж байсан. Гэвч түүний үг хүчгүй болсон уу, үгийг нь сонсох албатгүй болсон уу. Ямар ч байсан төрийн халаа сэлгээ улам бүр эрчимжиж, хаа сайгүй дарга, цэргийн томилгоо өрнөж байна.  Аливаа албан тушаалд томилсон хүмүүсийг олон нийт шүүж, сошиалаар нэг балбах болсон учраас Ерөнхий сайд сүүлийн үеийн томилгоонуудаа чимээгүйхэн хийдэг болжээ.

Тухайлбал шинэ он солигдох мөчид “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлуудыг томилов. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөх Л.Хосбаяр нарыг тус компанийн дэд захирлаар томилоод байгаа юм.

Аливаа баяр, наадмыг далимдуулж, халаа сэлгээ, томилгооны асуудлаа шийдэх гэж улайрдаг төрийн гаж тогтолцоо энэ Засгийн үед ч үргэлжилсээр л байгаа нь энэ юм. Иймд SNEW.MN сайт уншигч та бүхэндээ 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулснаас хойш томилгоонуудыг цувралаар танилцуулж байна.

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Л.Энхболд

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нэрлэгдээд байгаа юм. Учир нь, тэрбээр ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан зээл авсан гэх хэрэгт холбогдоод нэлээд хугацаа өнгөрөөж буй. Уг нь бол эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа. ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон хүмүүст мандалт олгохгүй, намаас нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн ёсоороо У.Хүрэлсүх түүнийг энэ сонгуульд өнжүүлсэн ч чимээгүйхэн сууж байсны шагналд дэд захирлын суудал өгөв бололтой. Нөгөөтээгүүр Л.Энхболд нь МАНАН бүлгэмийн сүүлчийн бөглөө гэгдэж байсан УИХ-ын дарга асан М.Энхболдын франкын хүн билээ.

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Ц.Цолмон

Ц.Цолмонгийн хувьд  УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэх нь бий. Гэхдээ элдэв хууль бус, болж бүтэхгүй асуудалд нэр холбогдож байгаагүй түүний хувьд сайн хэрэг шүү.

Тэрээр эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Л.Хосбаяр

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Л.Хосбаяр туслахаар нь ажиллаж байсан. Улмаар МАН-д элсч, тус намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн болсон гэгддэг. Тэрээр одоо УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаа.

Өнгөрсөн аравдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдож, гурван дэд захиралтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон юм. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувьд мөн М.Энхболдын багийнх бөгөөд энэ харилцааны шугамаар өөрийн харъяаны хоёр ч хүнийг албан тушаалд татаж авлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.