Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
НЯЛХСЫН ӨВЧИН НЬ БҮР НЯРАЙЛСААР…

СЭТГҮҮЛЧ Х.БҮРЭНТОТГТОХ 

1. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн синдром хаврыг хүлээхгүй эхэллээ дээ.

Гэртээ бүгж пандемыг үдэхээр төлөвлөж байгаа хүмүүс тэсвэрлэсэнгүй эхлүүллээ.

Зүгээр л мөлжих үхрийн хүзүүг Еөкийн сонгуулиар орлуулах шийдэв бололтой.

Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоо Ц. Оюунгэрэл мэдэгдснээс хойш хэвлэл, цахимаар нүдүүлж эхлэв.

Уг нь боловсон 00 төслийг санаачлагч Ц. Оюунгэрэл маш зөв үйлсийг цагийг нь олж эхлүүлсэн юм сан. Өдгөө цагт 00 хаа газар нэгдүгээрт тавигддаг болжээ. Энд үнэхээр тэгш боломж хэрэгтэй байгаа юм. Тоглоом ч үгүй хүмүүсийг ижилхэн цэвэр 00-оор хангах нь угтаа эрүүл амьд явах тэгш эрх юм. Хууль шүүхийн өмнө тэгш эрх гэдэг шиг жорлонгийн өмнө тэгшмэл эрхтэй болбол хичнээн сайхан.

Ингээд нэг тохиолдсон явдлаа жишээлэн өгүүлэх нь:

 20 гаруй жилийн өмнө нэг оростой вагонд хамт явж таарлаа. Овоо ч танилцав. Олон ч хундага дугтарав. Нэгэнтээ тэрбээр 00 орж ирээд ийм асуулт тавив,

  • Гадныхан яагаад орос гүрэнг маань үл ойшоож, бүдүүлэг гэж төсөөлдгийг чи мэдэх үү?!... гэж асуулаа.

Би,

  • Харин хэн мэдэх вэ гэж асуултыг асуултаар манж маягаар хариуллаа.

Би чинь Орос орныг хөндлөн гулд тавьсан транссибирийн төмөр зам магистралаар зорчиж хүн шүү дээ.  Гэтэл өөдөөс чинь  могойн дүрст шивээсээр бугуйгаа ороосон, авдар цээжтэй замын орос хань маань ийм асуулт тавьдаг. Яг түүнд гүрэн улсыг нь  муулж харагдаач. Би бас огтын тэнэг  биш шүү  дээ. Мөн үү?! Ийм эрсдэл дунд муулбал ёстой нэг гүндийгүй мулгуй болно биз дээ?! Харин Урт цагааны өмнө маажгий гутлаа загнуулаад зогсож байхад ийм асуулттай таарсан бол хариултыг нь хэлэх л байх. За энэ ч яах вэ. Цааш нь.

Тэрбээр,

  • Би саяхан Финлянд ороод ирсэн. Анх удаа хил давж үзэж байгаа минь тэр л дээ. Жинхэнэ утгаар нь шүү дээ.

Би хэргээс нэг юм хэлүүлэх гэж өдөөн хатган, мэдэн будилж,

  • Оросоос өөр оронд өдий болтол очиж үзээгүй гэж үү? Хаяагаар чинь дүүрэн гадаад улс хиллэж байна шүү дээ гэв.
  • Жинхэнэ утгаар нь гэж хэлээд байна шүү дээ. Белорусь, Гүрж, Украин, Эстон, Казах гээд очиж л байсан л даа. (Арай л Монгол гэсэнгүй. Х.Б)  л жинхэнэ утгаар нь гээд байна шүү дээ. За тэгээд товчлоход Финляндын  хил дээр нь цаанаас наашаа ирлээ. Гэтэл гэнэт бортго сулламаар байдаг. Машинаасаа буугаад оочер хүлээх зайгаар болгочихьё гэж бодоод “00” (туалет) хаана байна гээд сураглатал супер маркет шиг ч юм уу гэмээр ганган дэгжин байсан заав. Жорлон гэж ойлгосонгүй гэж бодоо “туалет, туалет” гэж орилж явтал  өнөө л “супермаркет” руу л заагаад байх юм. Алдчих гээд болдоггүй. Ойлгохгүй байгаа юм болов уу гээд киноноос харсан “restroom” гэсэн бичиг санаанд орж- Реструм, реструм гээд хашгирлаа. Гэтэл нэг ухаалаг финн эр ойлгосон бололтой нөгөө “супер маркет” руу хөтлөөд орлоо. Тэгээд ортол цэвэрхэн гэж шил толь болсон газар. Үнэртэй ус ч юм уу, анхилуун саван ч юм уу үнэртээд юу гэхэв, их догь. Хил даваад 76 метр л явсан, модон жорлон мөсөн дош хоёр л угтав шүү дээ гээд - Харин энэ шинэ вагоны “00” өрөө чинь финляндын 00-ыг санагдуулчихлаа. Одоо би улс орны хөгжлийг хоёр л хувааж байгаа. Модон жорлонтой орныг ядуу буурай, боловсон ноольтойг нь хөгжсөн гэж ангилж байгаа. Мөн үү ? гээд - Монголд жорлонгийн асуудал ямар вэ гэж асуулаа.

Бибээр,

  • Ммм, мм, цсс цс л гэсэн чимээ гаргаж маш цөөвтөр бий нь бий гэлээ.
  • Ер нь залуу минь орчин цагт оруулахаасаа гаргахыг нь шийдэх нь дутуугүй чухал байна шүү гэж хэлээд замын нөхөр маань жорлон тойрсон яриагаа дүгнэн өндөрлөв.

Сүүлчийн өгүүлбэр ямар юмаа ч хэлээд байгаа юм, гаргах оруулах гээд бүү мэд!!!

Гэтэл “Жорлонгоо өөрчилье” -төслийн Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэснээр Фейсбук, твиттер дээр бужигнаж эхэллээ. Бүр гэр бүл үр хүүхдээр нь...Ямар их хорсол вэ. Оюунгэрэлийг хүү Идэрцогтынх хамтаар зурагтай тавиад шоглов. Амьд хүний амнаас гарамгүй, эхээс төрсөн хүний хэзээ ч хэлж боломгүй үгээр доромжилжээ.

Энд тэр доромж бичгийг тавихын аргагүй үгээр хэлхсэн учир давтаж сэтгэлийн бузар хийгээд яахав гэж бодлоо.

Иймэрхүү хар пиараар явахгүй ээ. Монгол хүний буруу ч бай, зөв ч бай зодуулж байгаа талыг өмөөрдөг өнөөх нь хөдлөнө. Тэгээд Оюунгэрэлийг дэмжигчдын тоог бүүр гааруулна даа, харж л байгаарай. Балиарыг бичигч тэр этгээд “Ардчилалаа аварья” гэчихжээ бас. Ардчилал гэдэг хувь хүнийг муухайгаар гадуурхан доромжлохгүй байгааг л уг нь хэлж байгаа юм сан.

Улс төрийн ямар ч хүчин байгууллага биш балайрагч хувь хүн байгаасай гэж залбирья.

Саяхан http://vote.positive.mn/ -ээр “Үндэсний цахим санал асуулга” гээд судалгааны чанартай хэдэн хүнийг уралдууллаа. Асуулга явууллаа.“Монгол улсын дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?” гэсэн асуулт байна.

Санал асуулгаар Ерөнхийлөгчийн сунгаанд МАН-аас У.Хүрэлсүх, Сү.Батболд, Г. Занданшатар, Д.Сарангэрэл, АН-аас Х. Баттулга, Р. Амаржаргал, Э. Бат-Үүл,Н. Алтанхуяг, Ц. Оюунгэрэл, МАХН-аас Н. Энхбаяр, С.Ганбаатар, ХҮН-ээс Ц. Элбэгдорж өөр хэн байлаа?! За нэг иймэрхүү лидерүүдийн нэрс бичигджээ.

Ер нь тэгээд цагаа тулахад транс националь компани гэдэг шиг лидер  хүн цөөн байдаг бололтой. Олонхын мэддэг лидер болох хүн бусад ганц хоёр хүнийг эс нь энэ л юм биш үү. Тэр тусмаа парламентад суудалтай намаас гэвэл. 

Оюунгэрэлийг хаа байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшинэ гэсний тасан хар будгаар будаж эхэллээ.  Одоо нөхөр хүүхдийг доромжилж байна. Америк хүнтэй гэр бүл болсон гээд л шуугицгаах. Хэн нь хэнтэйгээ амьдрах нь хамаа байж уу даа.

Сонгууль ойртох тусам өмд гутал, оймс бандаажиндаа хүрэх нь ойлгомжтой. Гүрэн улсыг хагаралдуулсан 7 сарын нэгэн шиг юм л бүү үзэгд.

Өнөөгийн Ерөнхийлөгчийг ч зүгээр орхихгүй балбаж байна. Жишээ нь, Жагар@JagaaR гэх жиргээч: Ерөнхийлөгч Х. Баттулга Төгрөг нуурын ордыг Хятад эзэнтэй компанд заржээ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй юм эхэлж байх шиг. Урд нь  дуулдаагүй. За ингээд үлгэр цуврах биз ээ.

Ерөнхийлөгчид өрсөлдөх хүн тулж байж амбициа илэрхийлэхгүй бол тэнсэн сумны гай болох шинжтэй. Бас өрсөлдөгчгүй сонгуульд орохын тулд С. Баяр, М. Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Ж. Эрдэнэбат нарыг шоронд хийлээ л гэнэ. Гэтэл эрх баригчдын дээд гурван өндөрлөг гурвуул потенциал өрсөлдөгч байдаг, ядаж байхад бас. Иймээс өрсөлдөгчөө зайлуулах арга нь шорон юм гэнэ гэж явуулагдах. Гэхдээ үнэнийг бас дурдахад УИХ- ын гишүүнд өрсөлдөх магадлалтай хүнийг сонгуулийн өмнө далд хийдэг практик бий. Сонгуулийн ажил дуусмагц нь суллачихдаг юм уу гэсэн сэжиг төрмөөр явуулга ажиглагдсан шүү. Эсвэл гэмт хэргийн сэжүүртэй уячихдаг.

Гэхдээ ийм өрсөлдөгчөө өрөлсөн аргыг үлдсэн богино хугацаанд хийж золигтохгүй нь ойлгомжтой байсаар юм. Тэгвэл “нэмэх” авахаасаа илүү “хасах” руу явна. Тэр хүн.

Бүр цаад утгаараа ийм дэг, дэглэм тогтоочихвол бид ардчилал гэж ам ангайгаад яах билээ. Хүний эрх гэж хий шүлс үсчүүлээд яах билээ.

Шилэн байшинд суудаг хүмүүс бие биерүүгээ чулуу шидэггүй гэсэн дүрэмтэй байдаг юм гэсэн.

Элбэгдоржийг эрдэнэсийн сантай холбохоос эхэлж эрлэгийн элч мэт цоллож байна. Тэгсэн хэрнээ 3,5 жилд юу ч болсонгүй. Гадаад зугтаад байна л гээд байсан. Ирснээс нь хойш хичнээн сар жил өнгөрөв. Юм гарч ирдэггүй.Тийм л гүнзгийгээс гүнзгий хэргүүд тарьсан юм бол шийтгүүлээд ялаа эдлээд гараад ирэхээр боллоо.  Тэгэхээр нэг л бүтэлтэй биш байна. Но-гүй хүнийг ногтлоход эрх биш ХХI зуунд уг нь хэцүү л дээ.  Сү. Батболдыг аль амбасын үеэс л оффшарт данстай гээд л байсан. Данстай гээд тэнд нь мөнгөгүй бол яах юм?! Сонгууль болгоны үеэр бужигнаад л хэдэн ч сонгуулийн хугацаа өнгөрөв. Харанхуйд хар муур хайна гэдэг шиг л үлгэр болж байх шиг. Хиймэл хэрэг зангидаад сонгуулиас хоцруулах гэдэггүй л баймаар юм. Өнөө Батболд нь “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ээ” гээд ярилцлага өгөөд жинхэнэ утгаар нь дундаж давхаргыг бий болгосон гээд сууж байна.

Сонгуульд оролцуулахгүй гэж шоронд суулгадаг бол их л зүдэрсэн зүхээлтэй арга даа. Уг нь УИХ-ын гишүүн ч бай, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч бай гэмт хэрэг хийсэн бол тэр үед нь шийтгэдэг механизмыг бүрдүүлэх нь чухал юм л даа.

Гэтэл манайд УИХ-д нэр дэвших гээд Н. Номтойбаярыг  мандатаа авахыг угтаад шоронд явуулсан. Бүр Ж. Эрдэнэбат шоронд сууж байгаад депутат болсон. Африкийн Нельсон Мандела биш дээ, энэ чинь арай ч дээ.

Улс орноо харийн колончлолоос чөлөөлөөд 100 жил болж байгаа ард түмэн. Угтаа 110 жил ч болж байгаа. Ардчилал гээд 30 жил боллоо. Гурван Ерөнхий сайд нь шоронд сууж байна. Сайханбилэг зугтаагаагүй бол дөрөв болох байлаа. Дээр нь нэмэхэд Ерөнхий сайд байсан Н. Алтанхуягийг бас л нүүрс устай холбоод л шуугиад  байсан. Энэ чинь Монгол улсын ард түмэнг тасралтгүй шахуу луйварчин, дээрэмчин, авилгачин удирдаж байсан гэсэн үг үү?

Ерөнхийлөгч, Парламентын тэргүүн, Ерөнхий сайд асан Н. Энхбаяр бас л ороод гарсан.

Энэ чигээрээ бол Саарал ордон, мөрдөн, шорон гэсэн траектор уламжлагдан үлдэх вий дээ.

Энэ бол сайн үзүүлэлт яавч биш. Бүр сүүлдээ, “Хүн нь байвал хэрэг нь олдоно оо” гэсэн шиг юм болох вий цахимаар олон нийт ёжилж, ёгтолж байна. 30 гэр бүл гэдэг нэр томьёо шудрага ёсыг гайхуулах биш түгшээх хэмжээнд очлоо. Одоо эзэн холбогдогчгүй ингэж ангилж айдас хүйдэс нийгэмд цацамгүй байна. Баялаг бүтээгчдийн эзэн нь бүү хэл ажиллагсад нь түгшүүртэй байна. Нээрэн үнэхээр бидний нэг л юм болж өгөхгүй байна. Муу юм аа сайжруулах гээд муугийн муу болгож хаяад байна даа. Нялхсын өвчин гэдэг шиг...

Зүйрлэвэл, бид шилэн байшинд амьдарцгааж байгаа шүү дээ. Цөөхүүлээ, хүч муутай, хөгжил дорой. Хойд хөрш бол дүнзэн байшин, урдах нь тоосгон байшинтай гэж зүйрлэмээр. Ийм учраас дотроо учираа олохгүй бол гадаадыг бид яриад ч хэрэггүй.

2.

Монголчуудын траектор сүүлийн 30 жилд оюун санааны хувьд яаж үүсэв ээ.

1990 он гарч ирснээс хойш эгдүүтэй явдал эргэн тойронд шил шилээ даран шивээлэн  гарч ирсэн. Мөнгө л олж байвал арга зам нь хамаагүй шахуу байлаа. Эрхээ биш хүн алж, хүрээ талахаас бусад арга замаар  мөнгө олох...

Ардын дунд хэлэгддэг цэц үг тухайн нийгмийн ажиглалтаар үүсдэг аксиом билээ. Гэтэл 90 оноос хойш үүссэн зүйр цэцэн үгүүд байна аа байна. “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, дурын хэрэг” гээд. Сонсоход зүгээр нэг дампуу гэнэн цагаан саагсан үг шиг авч...Цаанаа бас их жанлавгүй үг аж. Ухварлавал, мөнгөтэй л болж байвал юуг ч худалдаж авч болно. Юуг ч дийлж болно. Юуг ч захирч болно гэсэн дотор санаатай. Ийм учраас төрийг мөнгөний машин болгосон. Энэ дүрэм нийгмийн зорилго, алсын хараа болон сунжирсаар өдийтэй золгов. Сундаг резин нь гэсэн үг. Нийгмийн амин чухал үзэл санаа нь мөнгө л олох ойлгоцгоосон. “Эх оронч байх нь энгийн хүний ажил биш” гэж аварга том бөндгөртэй, өөрийгөө хичээсэн нэг нөхөр улаан цайм сурталдаад 30 гаруй жил боллоо. Зарчмын яриа үг хэллэг энэ үзэл санаанд зад цохиулж байв. Үүнээ дагаад: “Чи тийм л ухаантай юм бол мөнгөтэй байх нь яасан юм бэ?! Мөнгөгүй өвдөг цоорхой өмдтэй байж их юм бүү ярь! ” гэж ёгтлоно. Энэ нь ердөө л “Мөнгөгүй бол чи хүн биш шүү!!!” л гэсэн далд сигнал ил хэлэгдэж байв. Гэтэл бүх хүн бизнес хийж мөнгө босгож чаддаггүй. Тийм бололцоо ч байхгүй. Тиймээс яаж ийж байгаад мөнгөтэй болох. Аль эрт АНУ-д болсон Алтны чичрэг өвчин шиг Мөнгөний чичрэг тусцгаав. 

1990 оны эхээр “Загмайлсан эцэг”, “Америкт нэг удаа”, “Ба-Банк” гэх мэтчилэн кинонууд пост социалист орны залуучуудын гол үзвэр болов. Ёстой ч нэг хальсыг элэгдтэл эргүүлцгээв. Энэ бүтээлүүд 1980-аад оны сүүлээс 2000-аад оныг дуустал үлгэр дууриалал, шүтээн болох алдав. Энэ кинонуудад донтож байсан хүмүүс өнөөдөр төр барьж байна. Тэгээд төрийг мафийн сүлжээтэй андуураад байгаа бололтой. Зүүн Европоос Зүүн Ази хүртэл кино театр, айл өрх, подваль орц гээд харин ч нэг танхим алагчилалгүй эдгээр кино шийг гаргацгаав. Босгож бэхэлсэн труба тэврээд шалдан хүүхэн бүжиглэдэг садар самуун бар, ресторан цэцэглэв. Казино гэж шуугиулав. Дандаа тийм нэг өнгөн талын юм явав. Саятан суглаа ч гэх шиг. Гэтэл Монгол бол аж үйлдвэржилтэнд тохирсон орон билээ. Саяхан л Асланов, Распутин, Өвгөнт, Антиводка гээд одоо үзэгдэхээ болсон архинууд лангуу чимэцгээж Монголчууд архи америк спирт хоёрт живцгээж байв.. Биеэ үнэлэгсэд, архичид, луйварчид ялгарахаа болих шахаж байв. Маш олон бохир харилцаанууд хуулиар зохицуулагдаагүй байв. Дөнгөж саяхнаас л бид мөнгө гэдэг цэвэр, бохир гэсэн хоёр дэвсгэрт байдаг гэдгийг ойлгож байх шиг. Хуульгүй бардакын үед болсон явдлаар өнөөдөр хүн шүүх аргагүй юм. Хуулинд тусгагдаагүй юм үйлдсэн бол шийтгэл үгүй. Хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Нотлогдоогүй бол гэмтэн болох учиргүй гэсэн суурь хуулийн элементүүд байдаг байна. Зах зээлийн эхэн үед анхны бизнесмэнүүд маань татвар гэж юу байдгийг мэдэхгүй шахуу байв. Одоо харин өндөр хүчдэл тавьж чадаж байна. Эко дулааны цахилгаан станц барьж байна. Барууны стандартын бараа бүтээгдхүүн хийж байна. Мөнх цэвдгээс молор эрдэнэ гаргах ч цаг ирнэ.

Улс орон туйлдаж ирэхээр гадны хөрөнгө оруулалтаас тэдэн жил татвар авахгүй гэж хүртэл тунхагладаг байснаа бид мартаж болохгүй. Одоо бид Оюутолгой, Таван толгой, Эрдэнэт гэж анхаарах болжээ. 1990-ээд оны хямрал, хомсдлын үед хүн сийрэг амьдардаг нутгаа япончуудад эзмшүүлээд иенээр нь амьдрья гэж хүртэл донгосдог хүмүүс байв шив дээ. Иймд бид ер хөрөнгөтэй, юм бүтээдэг хэсгээ мохоох хэрэггүй юм. Хүргэн хүү кинон дээр Жамц баяны Дэмбэрэлийг хөөргөж байгаад ажлаа нугалуулаад авья гэж хэлдэг шиг зарчим барих хэргтэй мэт. Төр засгийн эцсийн зорилго бол авилгад алдагдсан мөнгийг олж авах, хохиролыг барагдуулах л юм. Дээр нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээх биш татах зайлшгүй хэрэгтэй байна. Тэр тусмаа пандемийн дараахь ертөнцийн явдлыг урьдчилан оновчтой тооцох хэрэгтэй юм. Ийд үргээлгэнээс илүү даллага хэрэгтэй. Чулуу түүх цаг чулуу хаях цаг гэж Библи судар дээр байдаг гэсэн. Хэрэв энэ үнэн бол одоо түүх цаг нь юм шигээ. Шилэн байшинд суугаа хүмүүс бие бие рүүгээ чулуу шидэж тоглодоггүй гэж байгаа. Гурван үсэгтэй команиудыг хөөргөж байж жаахан ажлаа нугалж авья аа л гэмээр байгаа юм. MCS, МАК, мах, сүү өөр бусад 35 үсэгтэй ч хамаагүй компануудыг онгироож байж ажлаа нугалья. Пандемийн дараах он жилүүд ямар ч байх билээ.

3.

Хууль хүчнийхний зарим маань яггүй эвдэрсэн тухай олон жил яригдлаа. Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Шүүхийн шинэчлэл гээд нилээн ярьсан. Цалинг нь бусдаас 3-5 дахин илүү байхаар нэмсэн. Уг нь санаа нь логикын хувьд зөв юм шиг санагдах юм. Гэтэл дээдсийн нөлөөнд улам их ордог болсон гээд еэвэнгийн нөгөө талыг ярьж эхэллээ. Сангийн сайд Ч. Хүрэлбаатар @Khurelbaatar: “Шүүхийн хараат бус байдал алдагдаж, олон улсын түвшинд хараат, захиалгат шийдвэр гаргадаг хэмээн шүүмжлүүлдэг монголын шүүхэд ШИНЭЧЛЭЛ эхлэх гэж бна. Олон эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарсан ч УИХ 68 гишүүний 91.9%-н ирцтэй хуулиудыг хэлэлцэж бна. Шударга ёс тогтох болтугай” гэж олзуурхан бичжээ.

Ерөөсөө ардчилалын анхны том алхам бол шүүх хуулиа барьсан шудрага байх ёстой юм байна. Тийм ч учраас шүүх засаглал гэж ярьдаг байна. Төр байхын тулгын гурван чулуу. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл шүүх эрх мэдэл гээд байгаа нь учиртай юм байна. Шүүхийн чулуу хагарчихаар хоёр чулуун дээр тогоогоо тавьж болохгүй шүү дээ. Энгийн би ингэж энгийнчилж ойлголоо. Туранхай түрүүвчтэй, уранхай царайтай мань мэт ингэж ойлгож байхыг бодоход шүүх эрх мэдэл шудрага байх нь чухал. Цаадын цаад, гүнзгийгийн гүнзгий утгаараа тэгж байж л хөгжил дэвшил ирнэ.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж ёстой ч нэг явдаггүй газар байна. Өр авлага барагдана гэж байхгүй. Бөөн гацаа. Шүүхийн шийдвэр нь биелэхгүй бол шүүх байгаад яах юм бэ???!!!

Иймд шүүх засаглалыг шинэчлэлийг иж бүрнээр хийхгүй бол би хэзээ ч шурага, зөв байж чадахгүй. Тэр тусмаа нэг хоёр хүний санаан зоргоор байдаг гэж шуугиад байгаа нь үнэн бол бүр гүйцээ!!!

Тэгэхгүй бол Сталины цуст яраглалын үеийн ЗХУ-ын ерөнхий прокурор байсан А. Вышинскийн үеийн: сэжигтний мэдүүлэг хэргиийн баримт мөн, эсвэл хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчимд хөтлөгдөх болно. Иймд бүх шийдвэр хуулийн дагуу л байвал бид хүний эрхийг дээдлэж арчилал гэж ярьж чадна. Ер нь шилжилтийн үед гэм зэм хийгээгүй хүн байсан юм уу даа, чөтгөр аваг гэж. Хувьчлалаасаа эхлээд л бөөн бантан. Тиймээс тувт эргэж хараад явбал бид урдахаа харахгүй. Урдахаа залруулахгүй бол бас өнөөдөр үнэн болохгүй. Аль алинд нь таарсан хөгжлийн гарц хэрэгтй байна даа. 2013 онд амнестигийн тухай өгүүлэл бичиж байсан билээ. Одоо яг тэгэх болсон юм биш үү. Улаан шугам татаад л хуульчлаад ургашлах эргэж харалгүй урагшлах хэрэгтэй байна. Хойшоо ухаад байвал урдах нүхээ малтах цаг зав, хүч нөөц бий бил үү?! Тэр хооронд Хятадын хөгжил пуужин шиг хөөрөөд өнгөрнө.  Манай иргэд Солонгос, Япон, АНУ, Европ явалгүй урагшаа хойшоо урсчиха шүү.

Ер нь тэгээд бид ардчилсан, эрх зүйт нийгмийг үнэнээр хийгээд байна уу, эсвэл загвардаад байна уу?! ЖДҮ гэхэд манай нутгийн уугуул Д. Дамба-Очироос өөр таслагдсан хүн хэд буй билээ. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг дээ.

Нялхсын өвчингөөс нийгэм ангижрахын тулд маш зөв урвал хэрэглэх хэрэгтэй байна. Стандарт бус тэгсэн атлаа монгол хүний менталд тохирсон. Энийг чадна даа манайхан. За юугаа биччихэв дээ, сүүлдээ өөрөө ч учраа олохоо болилоо. Төр засаг ээдрээг минь гаргаж өгнө биз ээ, ард биднийхаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.