Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Валерий Герасимов: Бид Монгол Улсыг ОХУ-ын маш чухал түншийн нэг гэж үздэг

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба ОХУ-д айлчилж байна. Тэрээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, армийн генерал Валерий Герасимовтой хэлэлцээр хийв.

ОХУ-ын Жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов хэлсэн үгэндээ “Бид Монгол Улсыг ОХУ-ын маш чухал түншийн нэг гэж үздэг. Бидний харилцаа, хамтын ажиллагаа  уламжлал ёсоор нөхөрлөл, итгэлцэл, сайн хөршийн зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. 

Цэргийн төлөөлөгчдийн харилцан айлчлал идэвхтэй өргөжиж байна. Шуурхай болон байлдааны бэлтгэлийн хамтарсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Мөн цэргийн боловсролын байгууллагуудын хооронд, хилийн бүсийн цэргийн тойргуудын шугамаар хамтын ажиллагааг тогтоолоо” хэмээн онцлов.

Хариуд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба  Орос, Монголын харилцаа өнөөдөр хамгийн өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд “Манай хоёр улсын төрийн тэргүүн нар найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор манай харилцаа бүхий л салбарт, тэр дундаа батлан хамгаалах салбарт идэвхтэй хөгжиж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.