Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Тогтвортой хөгжлийн зорилгыг товчоор...

Тогтвортой хөгжлийн зорилго гэдэг нь энгийнээр хүн төрөлхтөн өөрсдийн сайн сайхны төлөө 2030 он хүртэл хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн урт хугацааны бодлогын баримт бичиг гэж ойлгож болно. 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

Анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.  Улс орнууд ядуурлыг устгаж, тэгш бус байдалтай тэмцэн, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх зэрэг арга хэмжээнүүдийг дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхэд энэхүү баримт бичгийн гол үнэ цэн оршино.

Ямар зорилгууд багтсан бэ?

Дэлхийн дийлэнх улс орнуудад тулгардаг бэрхшээл асуудлуудыг нийт 17 зорилгод хуваасан. Эдгээр 17 зорилгод хүрэхэд зайлшгүй биелүүлэх шаардлагатай 169 зорилт бий. Гагцхүү хүн төрөлхтөний хүсэж мөрөөддөг нийгмийг бий болгох эхний алхам бол эдгээр зорилгуудыг бодит болгох явдал юм.

                                                                                                                                                                      

Тогтвортой хөгжлийг цогцлооход хамгийн чухал нөлөөтэй хэмээн гурван тулгуур хүчин зүйлийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нийгмийн оролцоо, байгаль хамгаалал юм.

Дээрх хүчин зүйлс өөр хоорондоо шууд холбогддогоос гадна нийгэм, хувь хүний сайн сайхан байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Тогтвортой, оролцоотой эдийн засгийн өсөлт нь хүртээмжтэй боломжуудыг бий болгож, тэгш бус байдлыг халан, амьдралын түвшинг сайжруулах болно. Ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалтгүй, бүгд тэнцүү нийгмийн хөгжил нь хувь хүн бүрийн оролцоотой орчинг бий болгох учиртай. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой удирдлагаар хангах ажлыг ч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай билээ.

Өнгөрсөн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ?

Одоогоос яг зургаан жилийн өмнө буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийт нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан ТХЗ-ыг хэрэгжүүлж эхэлсэн. 2017 оны 3 сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон. Тэдгээр шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар 2016-2030 он хүртэлх хугацаанд бидний хийж бүтээсэн ажлын өөрчлөлт шинэчлэлт, ахиц дэвшил,  үр дүн харагдах учиртай.

ТХЗ-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол улсад хийгдсэн ажлууд:

  • Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор МУ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2015 оны 11- сард баталсан.
  • 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (ТХҮБ-2030)-ыг баталсан. Дэлхийн ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилт нь манай улсын ТХҮБ-2030-ын 4 бүлэг, 44 зорилт дараах байдлаар уялдаж байгаа юм. 
  • ТХЗ-ын үндэсний үзүүлэлтийг тодорхойлох, суурь болон хүрэх зорилтот түвшинг тодорхойлох аргачлал, арга зүйг боловсруулах 9 ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байна.
  • ТХЗ-ын дэд хороог УИХ-ын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд байгуулсан.
  • ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийн гарах бэлэн байдал ҮСХ, НҮБХХ-тэй хамтарсан болон ҮСХ-ноос бие даасан 3 удаагийн үнэлгээг хийсэн.

Яагаад эдгээр зорилгуудыг мэдэх ёстой вэ?

Нийгмийн амьдралд хамаарагдаж буй оролцогч талууд бүгд хувь нэмрээ оруулж байж бид эдгээр зорилгуудад хүрэх учиртай. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмээс эхлээд олон нийт ч үүнд багтана. Эдгээр зорилгууд эх дэлхий дээр амьдран суугаа 7 тэрбум хүмүүст бүгдэд нь нөлөөлөхүйц учир хүн бүр тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл, дадалтай байх нь нэн чухал.

Зорилгодоо хүрч чадахгүй бол?

Уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлэхийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байгаатай адилаар нийгмийн тэгш бус байдал, эдийн засгийн хүртээмжтэй бус өсөлт бидний өнөөдөр төсөөлж буй ирээдүйн зураглалыг тэр чигт нь ч өөрчилж мэдэх юм. Улс орон бүр бүгд санал нэгтэй энэ хөтөлбөрийг баталсан ч ямар нэгэн хууль, журмаар үүрэг хүлээгээгүй. Эдгээр орнууд хамтдаа ажиллаж, хамтдаа хүчин зүтгэнэ гэж амлалт л өгсөн гэсэн үг. Хэн ч тэднийг буруутгаж, хариуцлага хүлээлгэж чадахгүй ч бие биедээ шахалт үзүүлж, хамтран ажиллахыг уриалж, зорилгууддаа хүрэхийг хичээх нь л гол хөшүүрэг юм.

Бидний ирээдүй ямар байхыг таашгүй ч өөрсдийн хүссэнээрээ бүтээх бүрэн боломжтой.

А.Сүрлэгмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.