Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсчээ

Аравдугаар сарын 7-оос 13-ны өдрүүдэд 8,023 автомашин, 1549 чингэлэг нийт 1,038.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 186.3 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 20,540.9 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 288 автомашин, 223 чингэлэг буюу оны эхнээс 1,140.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 6.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 322 автомашин, 1300 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,559.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 6-ны өдрийн байдлаар 15.86 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1%, зэсийн баяжмал 94%, төмөр 70.4%, алт 79.3%, газрын тос 43.7%, цайр 114.5%, хайлуур жонш 38.3% тус тус байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.