Уншиж байна...
Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ
Умайн хүзүүний хорт хавдар шинээр бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 5.2%-ыг эзэлж байна
ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ. Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралт болон элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Монгол улсад 2021 онд 5981 хүн хорт хавдрар шинээр оношлогдсон байна. Шинээр  бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн элэгний хорт хавдар 32%, ходоодны хорт хавдар 16%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.5%, улаан хоолой 5.6%, умайн хүзүүний хорт хавдар 5.2%-ыг эзэлж байна. Дээрх хавдарууд нь нийт хорт хавдрын 67 хувийг эзэлж байгаа юм.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” гэсэн салбар хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааныг нээж ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр үг хэлэв. Үүний дараа:
  •  “ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ НЬ ” илтгэлийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Хөвсгөл аймгийн НЭ-ийн дарга Г.Оюунжаргал, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар судлаач их эмч Г.Хандсүрэн нар тавьсан юм.
  •  “ХОРТ ХАВДРЫН, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” илтгэлийг  ХСҮТ-ийн Бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа тавьж хэлэлцүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030”-ын зорилтуудад
10000 хүн амд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг

  • 2016-2020 он 1-р үе шат 10,5 хүртэл бууруулах
  • 2021-2025 он 2-р үе шат 9 хүртэл бууруулах
  • 2026-2030 он 3-р үе шат 8 хүртэл бууруулах зорилттой ажиллаж байна.
2022 оноос эхлэн хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 60 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа билээ. Энэ нь хавдрыг эрт илрүүлэх, хүн амын дундах зонхилон тохиолдох өвчнийг хугацаа алдахгүй оношлоход чухал нөлөө үзүүлнэ. Энэ ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэнээр хавдрын өвчлөлийг бууруулах боломж нэмэгдэнэ гэдгийг салбар хуралдаанд оролцогчид онцолж, цаашид авах арга хэмжээтэйгээ уялдуулан ажиллахаар зөвлөлдөв. Энэхүү салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжийг Эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичигт тусгаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.