Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийж буй анхны анхны айлчлал юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж, Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиев нарт бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.