Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Оны зааг дээр өрийн дарамтнаас салгав

Монголчуудад бонд гэх нэрийг хоногшуулсан нь Н.Алтанхуягийн Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд. Ирээдүйд олох орлогоо барьцаалан авч буй зээл буюу өр. Их хааныхаа нэрээр нэрлэсэн бонд булган сүүлтэй байж араас нь 2013 онд “Самурай”, 2015 онд “Дим сам”, 2016 онд “Мазаалай”, 2017 онд “Хуралдай”, “Гэрэгэ”, 2020 онд “Номад” бондыг арилжаалсан. Эдгээр бондын ихэнх нь АН засаглаж байх үед гаргасан бондууд юм. Тиймээс одоогийн эрх баригчид “АН-ын тавьсан өрийг дарж байна” гэдэг. АН-ынхан үүнд нь эмзэглэдэг ч яах аргагүй л тэдний тавьсан өр.

Хамгийн сүүлд л гэхэд аль 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ.

Тэрээр “Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм. Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ. Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм” гэлээ.

Олон улсын хөрөнгө оруулагчид манай улсад итгэж найдаж байсан нь сайшаалтай. Гэвч манай улс тэрхүү итгэл дээр нь дөрөөлж их хэмжээний бондын зээл авснаар сүүлийн жилүүдэд өрийн дарамтад орсон юм. Хэдхэн жилийн өмнө дефолт зарлахдаа тулж ОУВС бидэнд гараа сунгаснаар түр амсхийсэн.

Мөн жилийн өмнө Хөгжлийн банкны 500 сая ам.долларын “Евро” бондын өрийг төлж чадахгүй байх эрсдэл үүссэн юм. Шалтгаан нь Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж тус банк гадаад зээлээ эргэн төлөх боломжгүйд хүрсэн. Харин энэ Засгийн газар, хэвлэл мэдээлэл, хууль шүүхийн байгууллагатай хамтран ажилласны үр дүнд зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү санхүүгийн хүндрэлээс гарсан Хөгжлийн банкийг цаашид хэрхэн ажиллуулахыг Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ.

Ерөнхий сайд энэ талаар хэлэхдээ “Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд сонгодог Эксим банк болгох эрх зүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, УИХ-д өргөн барина” гэв.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд “Чингис” бондын 1.5 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хурилдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд нийтдээ 13.3 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлж, зөв менежмент хэрэгжүүлсний үр дүн юм. Сүүлийн жилүүдэд жил бүр бондын өр төлбөр төлж ирсэн Засгийн газар 2024, 2025 онд ямар нэгэн бондын өр төлбөргүй боллоо. Харин 2026 оноос хуваарийн дагуу төлөх төлбөр бий. Түүнээс өмнө гадаад валютын нөөцөө улам нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.