Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Спикерээс Засгийн газарт хаягласан магтаал, ташуур хоёр

Найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн УИХ бүрэн эрхийн хугацааныхаа намрын отгон чуулганыг хаалаа. Чуулган бүрийн төгсгөлд спикер тухайн чуулганы үйл ажиллагаа, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн үг хэлдэг. Хууль тогтоох засаглалын тэргүүн гүйцэтгэх засаглалын ажлыг хэрхэн дүгнэснийг, бас юуг анхааруулсныг хэлснийг тоймлон хүргэе.

Магтаал

УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын ажлыг дүгнэхдээ “Саяхан бидний хүсэл зорилго төдий байсан олон зүйлс өнөөдөр бодит үр дүн болж хувирч байна. Экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улсын төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ.  Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлт бол өнөөдөр өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн үгүйсгэшгүй үр дүн, бодит  үзүүлэлт мөн. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон нь мөн бодит үзүүлэлт гэв.

Тэрээр 2023 онд Засгийн газрын эдийн засгаа сэргээх бодлого ямар амжилт үзүүлснийг дээрх тоон үзүүлэлтүүдээр ийнхүү товчхон дүгнэлээ. Ялангуяа 2023 оны дөрөвдүгээр улиралд эдийн засаг хэрхэн өссөний нэг илэрхийлэл нь гадаад валютын нөөц юм. Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрснийг онцолж байлаа. Түүнээс хойш нэг чуулганы хугацаанд таван тэрбум болон нэмэгджээ. УИХ-ын дарга ийнхүү Засгийн газрын ажил амжилтыг үнэлэхээс гадна анхаарах, сайжруулах шаардлагатай зүйл байгааг ч хэллээ.

Ташуур

УИХ-ын дарга Г.ЗанданшатарАмжилт, өсөлтийн тоон үзүүлэлтээр ард түмнээ цатгаж бид чадахгүй. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой. Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй. Үүнийг засаж чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, олон  гэсэн ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ. Өмнө нь өндөр түвшний улстөрчид, эрх мэдэл бүхий хууль сахиулагчид, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлэхэд, энэ улсад хуулиас дээгүүр давхарга үүсгэдэг байлаа. Харин одоо 10, 20 жилээр далд бугшиж байсан хулгай, дээрэм ил гарч байна” гэлээ.

Спикер Засгийн газарт хандан одоо эдийн засгийн өсөлтийнхөө үр нөлөөг өрх бүрд хүргэх нь чухал байгааг онцоллоо. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг, шударга бус байдалтай тэмцэж буй бодлогоо илүү чамбайруулан үргэлжлүүлэх шаардлагатай байгааг ч ташуур болгон хэлэв.

Мэдээж Ерөнхий сайдын явуулсан бодлогод сайнтай, муутай олон зүйл бий. Хамгийн сайшаалтай нэг ажил нь авлигатай хатуу тэмцэх явдал. УИХ-ын даргын ташуур үгэнд онцолсон  авлига, албан тушаалын гэмт хэрэг бол иргэдийн зүгээс ч сайшаал, дэмжлэг аваад байгаа. Харин энэ эрчээ буулгахгүй, илүү чамбайруулан  ажиллах шаардлага байгаа нь ч нууц биш. Үүнийг олон нийт ч хүсч байгаа. Дээхнэ үед л ярьдаг байсан арван мянган төгрөгийн хулгай хийсэн хүн, албан тушаалын давуу байдлаараа  авлига нэхэж тэрбумтан болсон хүн хоёрын арван мянга авсан энгийн иргэн нь бараг илүү ял аваад байгаа тухай олны үг ортой. Энэ бүхэнд л цэг тавих гэж Ерөнхий сайдын эхлүүлсэн ажил авлигатай тэмцэх тэмцэл.

Олон сонсголууд ар араасаа болж, олон нийт олж мэдээгүй олон мэдээллээ эндээс сонссон. Олон жилийн бухимдлыг нь энэ үйл явдлууд тайлсан болов уу. Мэдэх эрх ямар чухлыг эндээс л ойлгосон. Одоо харин хууль хяналтын байгууллагууд авлигачдад ямар шийтгэл оноохыг  авлигатай тэмцэж буй Засгийн газар, олон нийт бүгдээрээ анхааралтай ажиглаж байна.

Харин эдийн засгийн өсөлттэй байгаа гэвч иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа эсэх дээр шүүмжлэл бий.  Том зургаараа эдийн засаг сайжраад байгаа хэрнээ нийт иргэдийн амьдралд шууд тусгалаа олж байна уу л гэх асуудал.

Иргэдийн хамгийн их хүсэх зүйл өөрсдийнх нь амьдрал сайжрах явдал. Ямар ч байсан иргэд 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэх нь тодорхой боллоо.  Эрдэнэс Таван толгойд БЭТ томилсон нь нүдээ олсон нь үр дүнгээс харагдаж, ашигтай ажилласнаа зарлалаа. Дээр нь гадны инфлүүзрүүд өнгөрсөн зуны амралтыг чимж, Монголыг дэлхийд сурталчиллаа. Бас л эдийн засгаа өсгөх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг Монгол тийш зорих замыг тавих гэж мачийтлаа л зүтгэлээ. Энэ өвөл ч олон инфлүүзэр Монгооын өвлийг харахаар ирцгээлээ.

Энэ мэт нааштай сайхан, нүд чих баясгах мэдээллүүд байна. Гэхдээ бас хийх зүйл олон байна. Шүүмжилмээр зүйл ч байна. Магтаал, зэмлэлийн аль алийг нь ялгаж салгаж, магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гоморхолгүй ажлаа лл хийгээрэй.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин103.57.95.33
УИХ-ын дарга Занданшатар маш зөв дүгнэлт хийжээ. Цаашид юу хийхийг анхааруулсныг нам нь мөрийн хөтөлбөр болгон ажиллаасай!
2024/01/20
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.