“AstraZeneca” компанитай хамтран вакцин гарган авсан Оксфордын их сургууль вакцины шинэ хувилбаруудыг гарган авахаар зэхэж байна.
Шинэ төрлийн вакцинуудыг коронавирусний шинэ хувилбаруудад зориулан гаргах аж.
Судлаачдын баг шинэчлэн сайжруулсан вакцины хувилбарыг шаардлагатай тохиолдолд 48 цагийн дотор үйлдвэрлэж эхлэх боломжийг судалж байна.
“Судлаачдын баг одоогоор ийм вакцин яаралтай хэрэгтэй гэж үзэхгүй байгаа ч болзошгүй эрсдэлд бэлэн биш байх нь бодлогогүй хэрэг юм" хэмээн Оксфордын их сургуулийн ажилтан мэдэгджээ.