Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Монголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээ

Пүрэв гарагт Энэтхэг улсын баруун бүсийн Пуне хот дахь Серум Хүрээлэнгийн байранд гал түймэр гарснаас таван хүн амь үрэгджээ.

Серум нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч бөгөөд Британи-Шведийн АstraZeneca компани, Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйлдвэрлэж байгаа.
Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хамтран боловсруулсан вакциныг лицензжүүлж, түүнчлэн дөрөвдүгээр сараас эхлэн сард 50 сая хүртэлх тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан юм. Гэхдээ ийм үед гал гарсан нь вакцин үйлдвэрлэлтэд огт нөлөөлөхгүй гэж үйлдвэрийн удирдлага мэдэгджээ. "Үйлдвэрлэлийн алдагдал гарахгүй, учир нь ийм гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолд ашиглахаар нөөц үйлдвэрийн барилгуудыг бэлэн байлгаж байсан гэдгийг Засгийн газар болон олон нийтэд батлан хэлье" хэмээн Серум хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла цахим хуудсаараа олон нийтэд мэдээлсэн байна. 

Эргэн сануулахад.... Монгол Улсын засгийн газар ирэх сард Серум хүрээлэнгээс коронавирусийн эсрэг вакцин авахаар болоод байгаа билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.