Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ДЭМБ-ын мэргэжилтнүүд тусгаарлалтаас гарч, коронавирусний үүслийг судлах ажилдаа оржээ

Коронавирусний үүсэл гарлыг судлах ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг тун удахгүй Ухань хотын Вирус судлалын хүрээлэн, Хуанань далайн амьтны бөөний зах, тус хотод байрладаг Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн лаборатори зэрэг газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан, хяналт шалгалт явуулна хэмээн ДЭМБ өнөөдөр твиттер хуудсаараа мэдээлэв.

Шинжээчдийн баг эдгээр газруудаар явах үеэр тухайн үед нөхцөл байдалтай нүүр тулан ажиллаж байсан ажилтнууд болон хамгийн анх коронавирусний халдвар авсан зарим өвчтөнтэй уулзаж ярилцах юм.

Хятадын төв телевизийн мэдээлснээр, ДЭМБ-ын шинжээчид энэ сарын дундуур Ухань хотод хүрэлцэн очсон бөгөөд 14 хоног тусгаарлагдаж, өчигдөр тусгаарлалтаас гарсан байна.Одоо тэд Хятадын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран COVID-19 коронавирусний үүсэл гарлыг олж илрүүлэх зорилгоор хамтран ажиллах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.