Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“COVAX” энэ оны эхний хагаст 337 сая тун вакцин түгээнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор санаачилсан “COVAX” хөтөлбөр ядуу буурай орнуудад энэ оны эхний хагаст 337 сая тун вакциныг түгээхээр төлөвлөж байна. ДЭМБ-ын вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, 337 сая тун вакцин нь эхний ээлжид вакцин олгох 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэх ажээ.

Гэсэн хэдий ч ДЭМБ-ын Онцгой байдлын үед ашиглах эм бэлдмэлийн бүртгэлтэй холбоотойгоор хойшлох, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, ложистикийн асуудал гарах зэрэг янз бүрийн нөхцөл байдал үүсэж болзошгүйг “COVAX” анхааруулжээ. Африкийн орнуудаас Өмнөд Африк, Кабо-Верде, Руанда зэрэг улс эхний ээлжид вакцин хүлээн авах төлөвтэй байна.

БНХАУ-ын хувьд хөгжиж буй орнуудын нэн шаардлагатай хэрэгцээг хангахын тулд “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлнэ гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн юм. БНХАУ “COVAX” хөтөлбөрт 2020 оны 10 дугаар сарын 8-нд албан ёсоор нэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.