Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
"Рио Тинто"-ийн хийж болзошгүй үйлдлээс сэргийлэхээр TRQ Арбитрын шүүхэд түр шийдвэр гаргуулах хүсэлтээ өгчээ
“Оюу толгой” төслийн томоохон хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчид буюу "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс"(ТRQ) компанийн хооронд маргаан үүссэн бөгөөд энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Арбитрын шүүхэд хандсан. 
 
Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 28-нд ТRQ "Рио Тинто"-ийн хийж болзошгүй үйлдлээс сэргийлэхээр Арбитрын шүүхэд түр шийдвэр гаргуулах хүсэлтээ өгчээ.
 
Уг хүсэлтийн орчуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


"Туркойз Хилл Ресурс" компани нь "Рио Тинто Интернейшнл Холдингс" (RTIHL)  болон бусад холбогдох этгээдүүдтэй эхлүүлсэн арбитрын үйл ажиллагааны хүрээнд Арбитрын шүүхэд түр шийдвэр гаргуулах хүсэлт өгснийг мэдэгдэж байна.
 
Компанийн тус шийдвэр нь "Рио Тинто"-ийн хийсэн болон хийж болзошгүй үйлдлүүдээс сэргийлсэн хариу үйлдэл бөгөөд үүнд:
  • Компанийн "Оюу толгой" төслийн санхүүжилтийн стратегийг амжилттай хэрэгжүүлэх болон санхүүжилтийн боломжит хувилбаруудыг тандах нөхцөлийг хязгаарлах
  • Арбитрчийн эцсийн шийдвэрийг өөрчлөх
  • "Рио Тинто" гэрээний зарим журмыг ашиглан компани(TRQ) -аар доорх дурдсаныг албадан хийлгэхээр завдаж буй болно. Үүнд :
    • "Рио Тинто"-д одоогийн байгаа зээлдэгчидтэй зээлийн дахин ангилал хийх хэлэлцээрийг хийх эрх олгох, ингэснээрээ "Оюу Толгой" ХХК-ийг 2021 онд бонд гаргах боломжгүй болгоход нөлөөлнө гэж компани(TRQ) үзэж байна. 
    • Санхүүжилтийн болон бусад асуудлаар "Оюу толгой" төслийн хамаарагч талуудтай, ялангуяа бидний үнэ цэнэтэй түншүүд болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК болон Монгол Улсын Засгийн газартай харилцах харилцаагаа хязгаарлах гэжээ. 
TRQ нь Монгол Улсад орших "Оюу толгой" зэс, алтны уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг хариуцсан олон улсын уул уурхайн компани. Энэхүү уурхай нь манай(TRQ) компанийн үндсэн бөгөөд цор ганц ашигт малтмалын өмч билээ. TRQ нь "Оюу толгой" төслийн 66% хувийг, үлдсэн 34% хувийг "Эрдэнэс Оюу Толгой" төрийн өмчит компани эзэмшдэг болно хэмээн албан мэдэгдэлдээ бичжээ. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.