Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Швед, Герман, Польш улс Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаахаар боллоо

Швед, Герман, Польш улс Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаахаар боллоо 

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг баривчилсныг эсэргүүцэн ОХУ-ын олон хотод жагсаал цуглаан болсон. Оросын ГХЯ-наас дээрх улсын дипломат ажилтнууд нэгдүгээр сарын 23-ны өдөр Санкт-Петербург болон Москва хотод Навальныйг дэмжиж жагсаалд оролцсон тул Оросоос явах ёстой гэж мэдэгджээ. 

Үүний хариуд Германы ГХЯ Оросын ЭСЯ-ны ажилтныг нутаг буцаахаар болсон байна. Швед, Польш улсууд ч ОХУ-д мөн ижил хариу барьжээ.

Польшийн ГХЯ-наас "Оросын ГХЯ Польшийн дипломат ажилтныг үндэслэлгүйгээр буцаах болсонтой холбоотойгоор Польшийн ГХЯ харилцан солилцох зарчмыг баримталж, Герман, Швед улстай адил Познань дахь Оросын Ерөнхий консулын ажилтныг персона нон-грата /тухайн орон хүсээгүй хүн гэж ойлгож болох дипломат хэллэг/ гэж зарлалаа" гэсэн байна.

Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде "Оросын ЭСЯ-ны ажилтныг Шведээс явуулахыг хүсэж буй тухайгаа бид Оросын Элчин сайдад мэдэгдсэн. Энэ бол албан үүргээ гүйцэтгэж байсан Шведийн дипломат ажилтныг нутаг буцаасанд өгч буй тодорхой хариулт юм" гэжээ.

Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөх тухай Герман, Швед, Польш улсын шийдвэрийг үндэслэлгүй, нөхөрсөг бус алхам хэмээсэн байна.

Эх сурвалж: ВВС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.