Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хойд Солонгосыг вакцины технологийг хулгайлахыг завдсан хэмээн БНСУ буруутгажээ

Манай улсын коронавирусний вакцин үйлдвэрлэлийн технологийн талаарх мэдээллийг Умард Солонгосын хакерууд хулгайлахыг завдсан хэмээн БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны депутат Ха Тэ Гён сэтгүүлчдэд мэдэгджээ.

БНСУ-ын байгууллагуудад кибер халдлага үйлдэх тохиолдлын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 32 хувиар өссөнийг тэрбээр цохон тэмдэглэв. Хакерууд мөнгө олох, технологи хулгайлах зорилгоор хор хөнөөлтэй программуудыг ашигладаг байна.

Өөр нэгэн депутат Ким Бён Гигийн ярьж буйгаар, чухал албан тушаал эрхэлдэг 100 орчим хүний цахим шуудангаар хортой вирус агуулсан захидал иржээ. Кибер халдлагууд янз бүрийн орноос үйлдэгдэж байгаа ч дийлэнх нь Умард Солонгостой холбоотой аж.

Үүнээс гадна өмнө нь Германы "BioNTech” компанитай хамтран коронавирусний вакцин гарган авсан “Pfizer” компани кибер халдлагад өртсөн тухай Ха Тэ Гён ярьсан байна. Гэсэн ч ямар компаниуд Умард Солонгосын хакеруудын халдлагын бай болсныг Өмнөд Солонгосын тагнуулын газар нарийн тодорхой дурдаагүй байна.

Европын эмийн агентлаг кибер халдлагад өртсөн тухайгаа 12 дугаар сарын 9-нд мэдэгджээ.  Гэмт этгээдүүд коронавирусний вакцин, эмтэй холбоотой мэдээлэлд нэвтэрсэн байна. "BioNTech”, “Pfizer” компаниудын хожим мэдэгдсэнээр, хакерууд вакциных нь талаарх зарим мэдээллийг олж авч чаджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.