Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Мьянмарт бүх нийтээрээ ажил хаяж байна

Мьянмарт цэргийн дэглэмийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт болж байна.

Гудамжинд олон мянган хүн гарцгааж, хоёрдугаар сарын 1-ний өдөр болсон төрийн эргэлтийг эсэргүүцэж байна. Цэргийн хүчнийхэн жагсагчдыг аюултай алхам сонгож байгааг, түүнчлэн тэдний энэ үйлдлээс болж хүн амиа алдаж болзошгүйг анхааруулжээ. “Жагсаал удирдагчид хүмүүсийг үхэл рүү нь түлхэж байна” хэмээн тэд телевизийн мэдэгдэлдээ дурдсан байна.

Өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн болсноос хоёр хүн амиа алдсан байна. Frontier  хэвлэлийн эрхлэгч Томпсон Чаугийн хэлснээр одоо болж байгаа жагсаалд бүр олон хүн оролцож байгаа аж. Жагсагчид ихэнх замуудыг хааж, дэлгүүрүүд хаалгаа барьжээ. “Энэ бол томоохон хэмжээний ажил хаялт болж байна. Хүмүүс ажилдаа явалгүй жагсаалд оролцож байна” хэмээн Чау ВВС агентлагт ярьжээ. Түүний ярьснаар төрийн албан хаагчид, сэтгүүлчид, эмнэлгийн ажилтнууд хүртэл жагсаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.