Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хятадын төрийн тэргүүн хэт ядуурлыг бүрэн устгаснаа зарлажээ

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Бээжин хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр иргэдээ хэт ядуурлаас бүрэн гаргаж дууссанаа зарлажээ.

Түүний төрийн эрх барьсан найман жилийн хугацаанд бараг 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргасан гэнэ. Ши Жиньпин энэ амжилтаа “түүхэнд бичигдэх том ялалт” гэж тодорхойлжээ. Хятадын хэмжүүрээр жилд $620 хүрэхгүй орлоготой хүнийг хэт ядууд тооцдог.

“Одоо мөрдөгдөж байгаа шалгуураар хөдөө орон нутгийн 98.99 сая иргэнийг ядуурлаас гаргаж, 832 засаг захиргааны нэгж, 128,000 тосгоныг ядуу ангиллаас гаргалаа” гэж Ши Жинъпин мэдэгджээ.

Өчигдрийн арга хэмжээний үеэр Хятадын төрийн тэргүүн ядууралтай тэмцэх үйлсэд амжилт гаргасан хүмүүст одон медаль гардуулсан байна. Гэхдээ гадаадын экспертүүд ядуурлыг хэмжих Хятадын засгийн газрын стандарт нь дэлхийн стандартаас бага байгааг шүүмжилдэг.

Тухайлбал Дэлхийн Банкны хэмжүүрээр өдөрт $1.9-ын орлоготой хүнийг хэт ядуу ангилалд оруулдаг бол Хятадын хувьд энэ хэмжүүр $1.69 орчим байгаа юм. Үүнээс гадна орлогын тэгш бус байдал Хятадын нийгэмд гүнзгийрснийг мэргэжилтнүүд онцолж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.