Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Одоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай тооцоо гарчээ. 100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээрээ Израил Улс дэлхийд тэргүүлж байна. 2021 оны 03 дугаар сарын 07-ны байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцинаар дархлаажуулалт хийжээ.

COVAX хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca” компанийн хөгжүүлсэн COVISHIELD вакциныг түгээх эхний шатны хуваарийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн танилцуулсан байна. Хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сарыг дуустал хөтөлбөрт оролцогч 142 улсад 237 сая тун вакцин нийлүүлэх юм. Түгээж эхэлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 08-14 хүртэлх дараагийн 7 хоногт 31 орон 14.4 сая тун вакцин хүлээн авах юм байна.

2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хүн амаа дархлаажуулж байгаа тэргүүлэх 10 орон:

Улс Хамрагдсан хүн (сая) Вакцины төрөл

1. АНУ 87.9 Pfizer Moderna Johnson&Johnson
2. БНХАУ 52.5 Sinopharm/Beijing Sinovac Cansino Sinopharm/Wuhan
3. Британи 22.8 Pfizer Moderna AstraZeneca
4. Энэтхэг 20.6 Bharat AstraZeneca
5. Бразил 10.3 Sinovac AstraZeneca
6. Турк 9.9 Sinovac
7. Израил 8.6 Pfizer Moderna
8. ОХУ 7.5 Sputnik V
9. ХБНГУ 7.3. Pfizer Moderna AstraZeneca
10. Эмират 6.2 Pfizer Gamaleya Sinopharm/Beijing

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.